Үгэнд ордоггүй гөжүүд, сахилгагүй хүүхдийг хэрхэн хүмүүжүүлэх вэ?

Хүүхэд өсгөнө гэдэг амаргүй даваа. Үүнийг хүүхэдтэй хүн бүр сайн мэдэх болов уу. Тэр дундаа хүүхдээ зөв хүмүүжилтэй, ирээдүйд сайн сайхан явуулах тэсвэр тэвчээр, хатуужил суулгана гэдэг бүр ч хэцүү. Тэр тусмаа өнөөгийн хүүхдийн соёлын нөлөөгөөр олон ааш, чадварыг зэрэг авч төрсөөр байгаа юм.

1. Шийтгэл арга зам биш

Шийтгэл нь хэдийгээр үгэнд ордоггүй хүүхдийн чихийг зөөллөж, илүү дуулгавартай мэт болгож байгаа ч, хүүхэд хүмүүжүүлэх хамгийн хоцрогдсон аргуудын нэг юм. Энэ нь нөгөөтэйгүүр нус гарах төдий ханиадыг хүчтэй антибиотикоор дарж буйгаас өөрцгүй. Тэгэхээр мэдээж шингэн нус хүчтэй эмэнд дарагдах ч, түүнээс хүндэрвэл хожмоо юунд ч дарагдахгүй болно. Яг түүнтэй ижил хүүхэд өсч томрох тусам таны шийтгэл, хүчирхийллийг үл тоомжирохоо байна.

2. Анхны алдаагаар нь бүү дүгнэ! Хоёр дахь боломжийг өгөөд үз

Амьдрал заавартайгаа ирдэггүй гэдэгчлэн бид бүгд л алддаг. Тиймээс та гөжүүд хүүхдээ эхлээд уучилж, яагаад уурласан шалтгаанаа хэлж ойлгуулаарай. Ингэсэн цагт хүүхдийн толгойд арай өөр бодол сууж, дараагийн удаа илүү болгоомжтой байх болно.

3. Амлалтандаа хүр! Амласан бол амласан шүү дээ

Томчуудын нэг том дутагдал байдаг. Энэ бол хэлсэн амлалтандаа хүрдэггүй явдал юм. Амлалт бүрээ зөрчөөд байвал, амлалтын үнэ цэнэ үгүй болж, хүүхэд эцэг эхээ үл тоомсорлож эхэлнэ. Энэ нь нөгөөтэйгүүр хүүхдийн томчуудад итгэх итгэл алдарч, таны хэлснийг үгүйсгэхэд хүрч байгаа юм.

4. Олон нийтийн газар хүүхдээ бүү загна!

Хүүхэд ч гэсэн өөрийн ертөнцтэй. Мөн өөрийн гэсэн бардам зан, ухамсартай байдаг. Тиймээс хүүхдийг хэзээ ч найз нөхөд, хүрээллийх нь өмнө шийтгэж, элдэв үгээр загнах хэрэггүй. Гэртээ харьж байгаад асуудлыг шийдээрэй.

5. Нэг л хүн загна!

Зарим гэр бүлийг ажиглаад байхад нэг нь загнахад бусад нь дагаж, ам нийлэн хүүхдийг олноор загнаж байгаа харагддаг. Гэвч энэ нь маш буруу. Хүүхэд өөрийгөө үзэн ядаж, хэт эмзэглэнэ. Шийтгэх үедээ хүүхдийг нүдэнд орсон өргөс мэт үзэж бүгд харааж, нэг бол хэт өргөмжлөн сайшаах нь маш буруу. Аливаа зүйлсийн дэнсийг ямагт тааруулж байгаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!