Охид бүсгүйчүүд хөхний даруулга сонгохдоо ямар алдаа гаргадаг вэ?

Хөхний даруулга нь эмэгтэй хүн бүрийн хувьд хамгийн чухал хувцас хэрэглэл билээ. Өөрт таараагүй, тохирохгүй хөхөвч зүүснээр таны эрүүл мэнд, гоо үзэмжинд сөргөөр нөлөөлдөг. Харин та сонголтоо зөв хийж, өөрийн эрүүл мэнд, гоо сайхнаа хамгаалж чаддаг болов уу? Ингээд бүсгүйчүүддээ зориулан хөхний даруулга сонгохдоо гаргадаг нийтлэг алдаануудыг танилцуулъя.

1. Томдох

Хөхний даруулганы аяга нь томдож, зай завсар үүсч байвал та худалдаж авах эсэхээ дахин нэг бодоод үзээрэй. Учир нь томдсон хөхөвч таны гоо сайхныг гутааж, эвгүй харагдуулах төдийгүй эрүүл мэндэд ч сөрөг нөлөө үзүүлж байдаг. Иймд хэт том аягатай хөхний даруулга сонгохоос зайлсхийж байгаарай.

2. Багадах

Хөхөнд багадсан даруулга тогтмол зүүх нь хорт хавдар үүсгэх хамгийн том шалтгаан болдог. Үүнээс гадна хувцасны гаднаасхөх тань илүүдэж, гарч ирсэн нь харагдах тул бусдад таатай сэтгэгдэл төрүүлэхгүй нь ойлгомжтой. Хамгийн зөв шийдэл бол өөрт яг таарах, биед тухтай, хөдөлгөөнд саад болохгүй хөхөвч сонгох юм.

3. Мөр нь унах

Хэт урт эсвэл том мөртэй хөхөвчний мөр нь байнга унаж, таагүй байдалд хүргэж, бухимдал төрүүлдэг. Уртасгаж, богиносгонмтохируулж болох ч гэлээ үр дүнгээ өгөлгүй ямагт мөрнөөс унаж байдаг. Хэрэв тийм бол та буруу хөхөвчөө сонгосон гэсэн үг юм. Хөхний даруулга сонгохдоо хөхний доод хэсгийн хэмжээсийг даруулгын доод хэсгийг хэмжээтэй таарч байгаа эсэхийг шалгаж, ирээдүйд гарч болох эрсдлээс сэргийлэх аж.

4. Тав тух

Мэдээж хөхөвч сонгоход хамгийн чухал зүйл бол өөрт мэдрэгдэх тав тух юм. Тиймээс та аль болох даавуун материалтай гэгээлэг өнгийн, хатуулга, даруулга багатай, бие бариагүй хөхөвчийг сонгох нь зүйтэй.

5. Бариу тойрог

Хэт бариу хөхний даруулга нь биед таагүй мэдрэмж төрүүлэхээс гадна арьсыг үрж, гэмтээх нь бий. Иймд хөхний даруулгын тойргийг 2 хуруу орж байхаар хэмжээтэйг нь сонгоорой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!