Өглөө сэрэнгүүтээ эдгээр зүйлийг яасан ч хийж болохгүй!

“Хүн бүр орой орондоо орохдоо маргааш өглөө сэрнэ гэдэг итгэл өвөртлөн унтдаг” гэж үг байдаг билээ. Тиймээс өглөө бүр сэрэх нь асар их үнэ цэнэтэй бэлэг юм. Харин бид өглөө сэрмэгцээ зарим зүйлсийг хийснээс болж, тухайн өдрийг тэр чигт нь үгүй хийх үе байдаг. Тэгвэл бид та бүхэндээ өглөө сэрсэн даруйдаа хийж болохгүй 7 чухал зүйлийг хүргэхээр бэлтгэлээ.

1. Сэрүүлгээ ойр ойрхон дуугаргах

Өглөө эрт босох мэдээж тийм амар хялбар зүйл биш. Хүн бүр л нойр ханаагүйгээс болж, хэдийгээр босох ёстой цаг болсон ч гэлээ, дахиад хэдхэн минут ч байсан хамаагүй үргэлжлүүлэн унтахыг хүсдэг нь нууц биш юм. Үүнээс болж сэрүүлгээ ойр ойрхон дуугаргахад хүрдэг бөгөөд энэ нь таны эрч хүчийг улам үгүй болгож, хамгийн анх сэрснээсээ хэд дахин илүү нойрмог болгодог байна. Тиймээс хамгийн эхэлж тавьсан цагтаа сэрүүлгээ дуугарах үед түүртэлгүй босч байгаарай.

2. Босохгүй хэвтэх

Ихэнх хүмүүс өглөө сэрмэгцээ тэр дорхноо өндийгөөд босохоос илүүтэй хэсэг зуур хэвтэхийг илүүд үздэг. Дээр дурьдсанчлан энэ нь магадгүй өглөө сэрэхэд ихэнх тохиолдолд нойр ханаагүй байдагтай холбоотой байж болох талтай. Хэдий тийм ч гэлээ, босолгүй хэвтсээр байх нь хүнийг улам нозооруулахаас гадна нойр хүргэдэг болохыг эрдэмтэд нотолжээ. Тиймээс өглөө нэгэнт сэрсэн л бол залхуурч, нозоорч хэвтэлгүй шууд босохыг эрхэмлээрэй. Хэд хэдэн удаа энэ мэтчилэн боссоноор аяандаа та энэ хэв маягт дасах болно.

3. Утсаа оролдох

Өглөө сэрэнгүүтээ хүн бүрийн гаргадаг нэг алдаа бол утсаа оролдох явдал бөгөөд утсанд ирсэн дуудлага, мессеж зэргийг шалгаж, зарим үед бүр цахим ертөнцөөр хий дэмий сэлгүүцдэг. Гэвч энэ нь хоёр байдлаар хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг байна. Тухайлбал дөнгөж сэрсэн үед буюу нойр бүрэн ханаагүй байхад утасны хурц гэрэл рүү харах нь хүний харааг муутгадаг байна. Мөн түүнчлэн мэдрэлийн эсүүдийг гэмтээж, толгой өвтгөхөд хүргэдэг ажээ.

4. Ороо хураахаас залхуурах

Өглөө босмогцоо ороо хурааж хэвших нь залхуурлыг ялан дийлэх, нойроо сэргээх хамгийн шалгарсан арга гэвэл та итгэх үү? Магадгүй эргэлзэж байж болох ч, нойроо сэргээх үнэхээр үр дүнтэй арга юмсанж. Учир нь ороо хурааж байх явцад нойр сэргэж, хураасан орондоо эргэж унтах юмсан гэх бодол ямар ч хүнд төрдөггүй байна.

5. Кофе уух

Өглөө сэрмэгцээ кофе ууж сэргэхээс гадна эрч хүчтэй болдог гэж боддог хүмүүст анхааруулж хэлэхэд эртхэн энэ бодлоо хаясан нь дээр бөгөөд хүний бие организм өглөөний 08:00-09:30 цагийн хооронд бодисын солилцоо явуулдаг учраас энэ үед кофе уух нь тохиромжгүй байдаг байна. Учир нь кофенд агуулагдах кафейны хэмжээ уг бодисын солилцоонд сөргөөр нөлөөлдөг ажээ. Тиймээс кофег өдрийн цагаар уух нь хамгийн тохиромжтой юмсанж.

6. Тамхи татах

Өглөө босмогцоо өлөн элгэн дээрээ тамхи татах шиг хортой зүйл байхгүй бөгөөд бусад үед тамхи татсанаас хэд дахин илүү хүний эрүүл мэнд, бие организмыг өвчлүүлдэг байна. Тиймээс өглөө сэрсэн үедээ болж өгвөл тамхи татахгүй байхыг хичээгээрэй.

7. Муу зуршлууд

Хүн бүрт дадал болсон муу зуршлууд байдаг. Муу гэж хэлж буйн учир нь тэдгээр зуршлууд нь хүний биед сөрөг нөлөө үзүүлдгээс гадна хэрэггүй зүйлс байдагтай холбоотой юм. Тэр тусмаа өглөө босмогцоо дадал болсон зуршлуудаа хийх нь эрч хүчийг алдагдуулж, цовоо сэргэлэн байх явдлыг үгүй хийдэг байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!