Орост байхдаа сурч авсан листний пирошки хийх жорыг хүргэж байна!

Манайхан яагаад ч юм цаанаасаа Орос хүмүүс, орос хоолонд элэгтэй байдаг шүү. Би Орост сургуульд сурч байхдаа сурч авсан амттай листний пирошкиний жорыг та бүхэндээ хүргэж байна. Маш сайхан амттай, зөөлхөн болдог. Хэрэв та хүсвэл доторх орцыг өөрийнхөөрөө өөрчилж болно. Өнөөдөр төмс, махтай хийх жорыг хүргэж байна. Ингээд хамтдаа аргыг сурч авцгаая.

Орц:

Зуурмагт:

  • Сүү – 2 стакан (бүлээсгэсэн)
  • Эсгэгч – гурав хуваасны нэг уут
  • Давс – 2 жижиг халбага
  • Элсэн чихэр – 2 жижиг халбага
  • Гурил – 700 гр

Шанзанд:

  • Үхрийн татсан мах – 400 гр
  • Төмс – 5 ширхэг
  • Тал сонгино
  • Сармис – 4 хумс
  • Давс, хар перец – амталгаагаар

Гурилны зуурмагны орцоо бүгдийг хийж зуурна. Зуурсан гурилаа таглаж, дулаан газар 30-40 минут амраах хэрэгтэй. Дараа нь гурилаа сайтар нухаад, буцаагаад таглаж 20 минут амраана.

Төмсөө чанаад, салатны төмс шиг хэрчээд хуурсан сонгино, сармис, махан дээрээ хийж давс,перецээр амтлаад бэлэн болгоно. Бэлэн болсон гуриландаа шанзаа хийгээд, өөрийн дураар чимхэж болох юм.

Листээ 200 градуст халаагаад чимхсэн пирошки дээрээ (1ш өндөг хагалаад сайтар хутгана) багсаар өндгөө жигд тарааж түрхэж өгнө. Ингээд 25 минут болоод алтан шаргал өнгөтэй болсныхон дараа листнээсээ гаргаж бэлэн болно. Ингээд сайхан болсон пирошкигоо бага зэрэг хөргөсний дараа ширээндээ тавьж хооллоорой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!