Нэгэн залуу хуучирсан 42 метр квадрат байрыг хямд үнээр худалдан авч, орд харш мэт болгож өөрчилжээ

Хүн бүхэн л орчин үеийн тансаг байшинд амьдрахыг хүсдэг. Харин үүний төлөө их хэмжээний мөнгө хэрэгтэй хэмээн өөртөө итгүүлж, би хэзээ ч мөрөөдлийнхөө байшинд амьдарч чадахгүй нь гэж гутарч сууна уу? Тийм бол яг одоо сэр. Учир нь нэг эр 42 метр квадрат хуучны 2 өрөө байрыг маш хямд үнээр худалдан авч, өөрөө засварлан орд харш мэт болгож чадсан байна. Залуугийн хэлж байгаагаар тэр өөрийнхөө мөрөөдлийн байшинг 3 дахин бага зардлаар бий болгож чадсан хэмээжээ.

Түүний анх худалдаж авсан байр нь анх өнгө зүс муутай, тун ч хуучирсан байсан аж.

Залуу байраа худалдаж авсны дараа засварлах зураг төслөө ингэж гаргасан байна.

Тэрээр нэгэн барилга засварын багтай гэрээ байгуулж, ажлаа эхэлсэн байна.

Тэр гал тогооны өрөөний ханыг нураалгаж, байрныхаа зайг илүү томруулж ашиглахаар шийджээ. Ингэснээр гал тогооны өрөө нь орчин үеийн байрнууд шиг том өрөөтэйгээ цуг болж байгаа юм. Тэрээр бүрэн засварлаж дуусгахын тулд 4 сарыг зарцуулжээ.

Засварласан гал тогоо

Тэр гал тогооны тавилгаа цагаан өнгөтэйг сонгосон бөгөөд энэ нь өрөөг илүү том цэлгэр харагдуулж байгаа. Дундуур нь хар зураас явуулж өгсөн нь илүү чимж, цэгцтэй харагдуулж байна.

Гал тогоо заалтайгаа холбогдсон байдал

Засварласан том өрөө

Өрөөг цэлгэр харагдуулахын тулд гэгээлэг өнгийн ханын цаас болон шал сонгосон бөгөөд тавилгуудаа ч мөн гэгээлэг өнгөтэйг сонгосон байна. Ингэхдээ жижиг зүйлсэд ч анхаарлаа хандуулж, гэрээ орчин үеийн өнгө аясад нийцүүлж чаджээ.

 

Засварласан унтлагын өрөө

Хэрэв та анзаарч байвал унтлагын өрөөний гэрэл үнэхээр үзэсгэлэнтэй байгаа биз. Зүгээр нэг таазнаас унжсан гэрэл биш, таазандаа олон гэрэл шигтгэж, ханандаа ч бас өлгөсөн байгаа нь унтлагын өрөөг яг л ямар нэгэн хаан эсвэл хатны өрөө мэт харагдуулж байна.

Засварласан угаалгын өрөө

Угаалгын өрөөний гэрэл ч мөн үнэхээр сайхан зохицсон байна. Хананы өнгө, шүршүүрийн хаалтны өнгөтэй уусч, угаалгын өрөөг урлагийн бүтээл мэт болгожээ.

Та ч бас үүнээс санаа авч, гэрээ мөрөөдлийнхөө дагуу өөрчлөх боломжтой шүү.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!