Өдгөө 52 настай жүжигчин Салма Хаек-ийн гоо үзэсгэлэнгийн нууц юу вэ?

Өнгөрөгч 9-дүгээр сард хэдийн 52 насны босгыг зооглосон Латин гаралтай жүжигчин Салма Хаек (Salma Hayek) нь өнөөг хэр нь залуу насныхаа гоо үзэсгэлэн, цог жавхааг хадгалж байгаа нь нүднээ илхэн байдаг. Түүний насанд бие галбир, зүс царайгаа сайхан авч явна гэдэг мэдээж амаргүй шүү дээ. Тэгвэл энэ нууц яг юунд байв?

Жүжигчин бүсгүй нь саяхан далайн эрэг дээр барын эрээн бикинитэй амарсан бөгөөд энэ тухай зураг болон бичлэгээ өөрийн Инстаграм хуудсан дээр дэлгэжээ. Зураг хийсний дараа төд удалгүй түүний шүтэн бишрэгчид шуугьж эхэлсэн бөгөөд ” яаж ийм үзэсгэлэнтэй байгаа” тухай нь комментоор булжээ.

Тэрээр өөрийн гоо үзэсгэлэнгийн нууцаа “The New York Times” сонинд ярилцлага өгсөн бөгөөд шөнө унтахдаа нүүрээ маш сайн цэвэрлэж унтдаг ч, өглөө нь нүүрээ цэвэрлэдэггүй гэжээ. Тэрээр ихэвчлэн нүүрээ будааны шүүсээр угаадаг бөгөөд кокосын тосоор нүүр болон биендээ иллэг хийдэг байна. Мөн өдөр тутамдаа аль болох хөнгөн будалт хийхийг хичээдэг аж.

Мөн үсээ будахгүй, аль болох натурал хэвээр нь байлгахыг хичээдэг бөгөөд хэдийн буурал үс гараад эхэлсэн байна. Гэвч бүсгүй буурал үсээ дарахыг нэг их хүсэхгүй нь байгаа нь илэрхий байсан аж.

Мөн жүжигчин бүсгүй нь чөлөөт цагаараа үргэлж далайн эрэг орох дуртай бөгөөд бассейнд гэхээсээ илүү байгалийн, тэр тусмаа далайн усанд сэлэх, хөвөх дуртай аж. Магадгүй энэ нь түүний гоолиг сайхан бие галбирийн нууц байхыг үгүйсгэхгүй шүү дээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!