Мөрөөдлийн театрийн жүжигчид биенийгээ хүчиндсэн талаар жүжигчин Сөрөлт ийм тайлбар хийв

Жүжигчин Сөрөлтийн ёс бус үг хэллэгтэй бичлэг сошиал орчинд тархаж олныг багагүй бухимдуулсан. Тус бичлэгийг жүжгийн бичлэг үү эсвэл бодит зүйл үү гэдгийг олон нийт ялгаж салгахад тун ч бэрх байсан бөгөөд тэрээр энэхүү бичлэгэндээ тайлбар хийжээ.

Тэрээр энэ тухай “Тэр чинь зохиолын үг, жүжгийг үг, бэлтгэл байсан юм. Тэгээд ч энэ чинь +18. Тэгээд л би буруу юм ярьчхаж, уучлаарай энэ тэр гэхгүй ээ. Жүжиг дээр энэ байтугай юм гарна” хэмээсэн байна. Тун удахгүй нээлтээ хийх гэж буй “Дундын бүсгүй” жүжигтэй холбогдуулан “Мөрөөдлийн театр”-ынхантай холбоотой дуулиан тасрахгүй гарах болсон бөгөөд нэг талаар олон нийтэд жүжгийнхээ тухай таниулж буй ч нөгөө талаар өөрсдийн нэр хүндийг багагүй унагав бололтой.

Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!