Сүүлийн үед трэнд болоод байгаа хэв маягууд: Дэгжин залуус лав үүнээс хоцрохгүй!

Мэдээллийн эрин үед амьдарч байгаа залуус бид интернэт, цахимаар дэлгэрээд байгаа трэнд, моод бүрээс өөрт таалагдсанаа хэрэгжүүлж, нөгөөтэйгүүр энэ нь цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж буйн хэлбэр билээ. Тиймээс ч бид танд сүүлийн үед дэлгэрээд байгаа трэндүүдээс танилцуулъя.

1. Шигтгээтэй үс

Маш өвөрмөц хэв маягтай залуусын дагах тус стиль нь сүүлийн үеийн залуусын дунд маш эрэлттэй байна. Танд ч гэсэн тус хэв маяг таалагдаж байвал, туршаад үзээрэй.

2. Наранд түлэгдсэн мэт нүд, болон биеийн хэсэг

Наранд түлэгдсэн мэт улаан туяатай тень сүүлийн үед охидын трэнд болоод байна. Ингэхдээ ямар нэгэн нэмэлт нүдний харандаа, контур хэрэглэх хэрэггүй. Мөн биеийн түлэгдсэн хэсгүүд ч мөн дэлгэрээд байна.

3. Улаан хацар

Тод улаан туяатай хацар өнгөлөгч ч мөн охидын дунд эрэлттэй байгааг дурдъя. Хэрэв та байгалиараа ягаарсан хацартай бол, үүнийгээ нэг их нуух, түүнээс ичих шаардлагагүй болсон шүү охидоо.

4. Гэрэл сүүдэр ашиглан, нүдээ будах

Мөн түүнчлэн заавал зориулалтын нүдний тень хэрэглэх бус өөрт байгаа гэрэл болон сүүдрийг ашиглан, нүдээ будаж, сүүдэрлүүлэх нь ч мөн трэнд болсон байна. Иймд та эдгээрээс авах гээхийн ухаанаар хандаарай.

5. Нүдээ хараар будах

“Aqua man” киноны гол дүрийн залуу шиг хараар будсан нүд, сошиалд дэлгэрээд байгааг дуулгая. Охидын хувьд ч мөн түүнээс дутахгүй хэрэгжүүлж эхлээд байгаа юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!