Би Америкт 5 жилийн турш ажиллаж, амьдарсан. Тиймээс та бүхэнд өөрийн анзаарч мэдсэн, тэдний амьдралын хэв маягаас хуваалцъя!

Миний нэрийг Карина гэдэг. Би ОХУ-ын Санкт Петербург хотод амьдардаг байсан бөгөөд өдгөө Америкт ажиллаж, амьдраад 5 жилийг ардаа үджээ. Миний нөхөр инженер мэргэжилтэй. Тиймээс ажлын шаардлагаар энд нөхрийгөө дагаж ирсэн юм. Гэвч энд ирсэн явдал үнэхээр зөв байсан. Надад тэдний амьдралын хэв маяг үнэхээр таалагдсан. Тиймээс та бүхэнтэй хуваалцахыг хүслээ.

1. Тэд өглөөний 5 цагт сэрдэг

Нэг Америк бүсгүй надад, “Бид яагаад ингэх ёстойг мэдэхгүй, гэхдээ зүгээр л хийх ёстойгоо мэддэг” гэж хэлж байсан. Би үүнийг сонсоод эхэндээ маш их инээд хүрч, түүнийг шоолж байсан ч, нэг л мэдэхэд би түүнтэй яг ижилхэн хийдэг болсон. Энэ нь юу гэхээр энд амьдрал маш эрт эхэлдэг. Бүгд 5 цагт босоцгоож, ажлууд 6-7 цагуудад орцгоодог. Тиймээс бүгд л өдрийн 2-3 цаг гэхэд ажлаа тарцгааж, өөртөө болон гэр бүлийнхэндээ хангалттай цаг завыг зориулдаг юм.

2. Маш эл хуль, хөлөө ширээн дээрээ тавиад суух бол энгийн зүйл. Гэхдээ л…

Ихэнх хүмүүс ширээн дээрээ хөлөө тавиад байдаггүй болов уу. Гэвч энд бүх зүйл өөр. Маш эрх чөлөөтэй, түүнийхээ хэрээр ёс суртахуунтай байдаг. Тэд цагийг маш сайн баримталдаг бөгөөд цаг хугацаа энд л бодитоор явдаг мэт санагдсан.

3. Танилцсан хүмүүстэйгээ маш нөхөрсгөөр гар барин мэндчилдэг

Тэдний хувьд гар барих эсвэл халуун дулаанаар тэврэлдэж, хоорондоо үнсэлт бэлэглэдэг. Учир нь ингэснээр тэдэнд хамгийн сайхан сэтгэгдлийг төрүүлдэг гэдгийг мэддэг, бас итгэдэг учраас тэр юм.

4. Тэд бүгд хоорондоо маш төстэй хувцасладаг

Тэдний хувьд нэг нь нөгөөхийнхөө дээгүүр гарах гэж, эсвэл хэт гангалах гэж бус зүгээр л өөрийнхөөрөө, эвтэйхэн санагдсанаа л өмсдөг. Мөн өөрийнх нь өмссөн гутал, хувцас бусдынхтай ижилхэн байхвий хэмээхээс нэг их зовдоггүй гэхэд болно.

5. Улиралд баригддаггүй

Үнэхээр хачин ч гэсэн тэд хэзээ ч улиралд баригддаггүй мэт санагддаг. Өвлийн хүйтэнд ч нүцгэн хөлөө гаргаад явж чадах хүмүүс. Үүнийг маш олон удаа харж, ажигдаж гайхаж байсан ч, одоо бол дассан.

6. Хаа таарсан газраа, хүсвэл тэжээвэр амьтантайгаа ч шүршүүрч орж мэднэ

Анх Америкт ирээд гайхсан нэг зүйл нь тэд хаа таарсан газраа шууд л шүршүүрт ордог. Мөн хүсвэл нохойтоогоо ч усанд орж чадна. Үнэхээр сонин шүү.

7. Маш өндөр орон дээр унтдаг

Тэнд очоод гайхсан нэг зүйл бол хүмүүс нь маш өндөр орон дээр унтдаг. Ялангуяа зочид буудлуудад өндөр ор, зузаан матрасс хэрэглэдэг юм шиг санагдсан.

8. Усан оргилуурын уснаас шууд уудаг

Ихэнх Америкчууд усан оргилуурын уснаас шууд ууж хэрэглэж байгаа нь ажигдагдсан. Учир нь тэдгээр ус нь маш цэнгэг бөгөөд эрүүл мэндэд ямар нэг сөрөг нөлөөгүй юм.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!