Аргаж, хуурайшиад байдаг нүдээ би ингэж чийгшүүлдэг!

Гар утас, компьютер хэт удаан ширтсэнээс болж, нүд аргаж хуурайших, ядрах үеүүд бишгүй дээ л олон шүү дээ. Энэ үеүдэд би үнэтэй нүдний дусаалга хэрэглэхээс илүү гарын доорх материалаар хийж болох юм. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Юун түрүүнд танд нүд яагаад хуурайшдаг шалтгаануудыг дуулгая

  • Насжилт
  • Бөөрний үрэвсэл, чихрийн шижин, бамбай булчирхайн эмгэг
  • Шээс хөөх, дааврын бэлдмэл, эм
  • Үрэвсэл, булчирхайн гэмтэл
  • Цэвэршилт
  • Жирэмслэлтээс хамгаалах эм, бэлдмэл

Нүд аргаж хуурайшихаас хэрхэн сэргийлэх вэ?

  • Нарны хэт ягаан тусгалаас нүдээ хамгаалах
  • Нүд аргаж хуурайшвал, нүдээ хэсэг зуур аньж, чийгшүүлэх
  • Тамхины утаанаас холдуулах

1. Касторын тос

Касторын тосыг эртнээс маш олон эмчилгээнд хэрэглэсээр ирсэн. Тус тос нь нянгийн эсрэг сайн үйлчилгээтэй бөгөөд нүдний чийгшлийг нэмэгдүүлдэг. Иймд та касторын тосноо 1-2 дуслыг хоёр нүдэндээ ээлжлэн дусаагаарай.Энэ маягаар 4-5 өдөр дусааж болно. Мөн унтахаасаа өмнө нүдэндээ дусааж болно. Дусаасны дараа хэсэг хугацаанд нүдээ аниарай.

 

2. Кокосны тос

Хөвөнд кокосын тосноос шингээж нүдэн дээрээ 15 минутын турш жин тавина. Энэ маягаар 7 хоногт 3-4 удаа жин тавих хэрэгтэй. Мөн кокосын тосыг хайлуулсны дараа 1-2 дуслыг нүдэндээ дусааж, 5 минут болсны дараа нүдээ нээгээрэй. Үүнийг үргэлжлүүлэн 7 хоногт 3-4 удаа дусааж болно.

3. Бүлээн жин

Бүлээн жин, нүдний ядаргааг тайлах чухал үйлчилгээтэй. Иймд та хүйтэн бүлээн жинг хоёр нүдэндээ ээлжлээд 15 минутын турш тавиарай. Ингэснээр нүд аргах, загатнах мэдрэмж үгүй болно. 7 хоногт 3 удаа энэ маягаар бүлээн жин тавиарай.

4. Нүд цавчих дасгал

Нүдээ ойр ойрхон цавчих маягаар дасгал хийж хэвшээрэй. Энэ нь нүд хуурайшилтыг арилгаж, чийгшлийг нэмэгдүүлдэг.

5. Нүдээ нээлттэй байлгаж, амраах

Нүдээ аажим нээж, 3-5 секунт барьсны дараа ахин хааж 3 секунт болно. Энэ маягаар 7 хоногт 3 удаа дасгал хийх нь нүдний хуурайшлыг бууруулдаг.

6. Омега 3

Та хоногт 1000 мг загасны тос болон омега 3 уугаарай. Өдөр тутамдаа ийм маягаар нэмэлтээр уухад маш олон тааламжгүй асуудлыг шийдэж чадна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!