Интернэтээс бараа захиалахдаа та дараах зүйлсийг мэдэж байх ёстой! Эс бөгөөс шатаад дуусна шүү!

Өнөө үед бид дэлгүүр хэсэж бараа худалдаж авахаас илүүтэй, интэрнэтээр бараа захиалахыг илүүд үздэг болсон. Энэ нь цаг зав хэмнэхээс гадна, таныг ядраахгүй байх давуу талтай. Гэвч та дараах зүйлсийг мэдээд авчихад илүүдэхгүй болов уу.

1. Крэдит карт ашиглах

Та интернэтээр гүйлгээ хийхдээ аль болох крэдит карт ашиглаж байгаарай. Ялангуяа олон улсын гүйлгээнд энэ нь нууцлалын шаардлагыг хангадаг.

2. Цахимаар шууд холбогдох

Хэрвээ та интэрнэтээр бараа захиалах бол хариуцсан хүнээс барааныхаа тухай дэлгэрэнгүй мэдээллийг сайтар лавлаж асуух хэрэгтэй. Ингэснээр учирч болзошгүй аюулаас таныг хамгаалах болно.

3. Туршлага харах

Өөрөөр хэлбэл тухайн дэлгүүрээр урьд өмнө ямар нэгэн хүн үйлчлүүлж байсан эсэхийг эхлээд шалгаж мэдээрэй. Мөн захиалсан бараа нь чанартай ирсэн эсэхийг ч мөн судлаад үзэхэд буруудахгүй болов уу.

4. Авах брэндээ сайтар судал

Таны хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол сонгох болон авах брэндээ сайтар судлах хэрэгтэй. Тухайн брэнд хэр чанартай эсэх, мөн хүмүүсийн таашаалд хэр нийцсэн зэргийг анхаарч үзээрэй.

5. Размераа сайн хар

Өмсөж үзэлгүйгээр хувцас авна гэдэг маш эрсдэлтэй. Тиймээс та авах болон сонгох хувцасныхаа размерийг нь маш сайн хараарай. Ялангуяа интернэт бараа бүтээгдэхүүний хувьд, барааны размер болон хэмжээг тодорхой бичсэн байдаг.

6. Хөнгөлтөнд нэг их итгэх хэрэггүй

Интернэт дэлгүүрүүд өөрсдөдөө үйлчлүүлэгч татах үүднээс ямар нэгэн хөнгөлөлтийн купон, хорхой хүргэм сурталчилгааг байршуулдаг. Гэвч эдгээрт нэг их найдалгүй, хувцсандаа түлхүү анхаараарай.

7. Захиалах сайтаа зөв сонго

Ялангуяа олон улсын худалдаанд, Амазон.com сайт нь бараагаа хүргэлтээр нийлүүлдэг. Мөн зарим сайт нь хүргэх барааны хугацааг нарийн баримталдаггүй бөгөөд түүнээс хоцроох тохиолдлууд цөөнгүй.

8. Үнэтэй бүхэн чанартай байдаггүй

Та магадгүй бараа бүтээгдэхүүний үнэнд хууртаж, чанартай бараа хэмээн итгэл үнэмшил төрсөн байхыг үгүйсгэхгүй. Гэвч үнэтэй бүхэн чанартай байдаггүйг санаарай. Хамгийн найдвартай, хүмүүсийн итгэл даасан сайтаас захиалгаа хийх хэрэгтэй.

9. Хэмжээг сайтар асуух хэрэгтэй

Харахад үнэхээр сайхан буйдан, хямд ч үнэтэй. Догдлоод захиалтал үнэндээ, маш жижигхэн хүүхдийн тоглоом байх нь бий. Иймд та бараагаа захиалахаас өмнө урьдаар бараа бүтээгдэхүүний хэмжээг сайн лавлаарай.

10. Худалдан авалт бүрээсээ хөнгөлөлт эдэл

Үргэлж үйлчлүүлдэг нэг интернэт дэлгүүртэй болоорой. Ингэснээр та маш олон хөнгөлөлттэй үйлчилгээнд хамрагдах боломжтой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!