Хүүхдэдээ эм өгөхдөө та дараах зүйлсийг заавал мэддэг байх ёстой!
Ялангуяа шинэ ээжүүдийн хувьд бяцхан үрсдээ эм өгөх нь маш хэцүү байдаг. Энэ үед үнэндээ яах ч учраа олдоггүй шүү дээ. Тэгвэл бид танд хэрэг болгох үүднээс дараах мэдээллийг танилцуулъя.
1. Нэг ээж бяцхан хүүдээ эмийг нь хэрхэн өгөх тухай нэгэн мэргэн санаа олжээ. Энэ нь юу вэ гэхээр сиропон эмийг түүний угжны хөхөлтийн тусламжтай ямар нэг хүндрэлгүйгээр хялбархан өгсөн байна. Түүний энэ арга маш олон ээжүүдэд таалагдсан бөгөөд, үр дүнгээ ч мөн өгсөн байна.
2. Хүүхдэд шингэн эмийг өгөхдөө буцааж гаргахаас нь сэргийлж, нэг талын хацар руу нь шахаж оруулах хэрэгтэй. Ингэснээр эм урсахгүй, хүүхэд ч хурдан залгидаг.
3. Ямарваа эмийг заавал хөргөгчинд хадгалж байгаарай. Энэ нь эмийн хадгалалтын зөрчихгүй бөгөөд ямар нэгэн гаж нөлөө үзүүлэх нь бага.
4. Гашуун эмийг багахан ундаа эсвэл жүүстэй хольж өгөөрэй. Гэвч хэзээ ч сүүгээр даруулж болохгүй.
5. Эмийг зайлшгүй цагаар өгч сураарай. Хэрэв эм өгөх цагаа мартаад байвал, утсан дээрээ сэрүүлэг тавьж болно.