Үүний ачаар би өвдөх өвчингүй, бас илүүдэл жингүй болсон!

Гоё сайхан гоолиг биетэй, эрүүл арьстай, сайхан охидууд маш олон болсныг та анзаарч байгаа байх. Энэ нь тэдэнд төрөлхөөс заяасан байж болох ч, үүнийг эрүүл амьдралын хэвшлээрээ бий болгож болдгийг та бүхэндээ танилцуулъя.

1. Бага багаар ойр ойрхон ид

Зарим хүмүүс нэг дор маш их идэх гээд байдаг. Гэвч энэ нь маш буруу. Учир нь нэг дор их идсэнээр ходоод үүнийг шингээж чадахгүй, үлдсэн хэсэг нь харвин болж нэмэгднээ гэсэн үг.

2. Жижиг тавгаар хоолло!

Хэрэв та хоолны дуршлаа хянаж чаддаггүй бол иддэг тавагныхаа хэмжээг жижигрүүлээд үзээрэй. Мөн багаар удаан хооллох нь тохирсон хэмжээгээр идэхэд тусална.

3. Өглөөний цайг хэзээ ч битгий алгас!

Өглөөний цай, үдшийн нойр хоёрыг өөр юутай ч харьцуулж боломгүй мэт. Учир нь бидний үдэш унтаж байхад бие эрхтнүүд шинэчлэгдэж байдаг бол өглөөний цай нь бие махбодийг тэтгэх хүчийг хуримтлуулж байдаг.

4. Махан хоолны өмнө зууш ид

Махан хоол идэхийн өмнө зууш идвэл, та илүү бага илчлэгийг авахаас гадна, хоол ч мөн бага иддэг.

5. Маш удаан зажил

Хоол идэхдээ аль болох удаан зажилж идээрэй. Ингэвэл та цадсанаа маш түргэн мэдэх бөгөөд хэтрүүлэн идэхгүй байх давуу талтай.

6. Аль болох уургаар баялаг хоол ид

Мах, загас гэх мэтуураг шим тэжээлээр баялаг хоол хүнсийг өдөр тутамдаа идэж хэвшээрэй. Ингэснээр таны үс хумс бат бөх байхаас гадна, арьс ч мөн өнгөлөг байх болно.

7. Өөртөө амралт өг

Хамгийн чухал зүйлсийн нэг бол мэдээж амралт юм шүү дээ. Ажиллах үедээ ажиллаж, амрах үдээ амраад сурчихвал, таны амьдрал илүү сайхан болох юм.

8. Ус сайн уугаарай!

Энэ нь таны хувьд нэг их чухал зүйл биш мэт боловч, үнэндээ амьдралын хамгийн чухал зүйлсийн нэг юм. Усыг ойр ойрхон тогтмол ууж хэвшсэнээр таны арьс сайхан болохоос гадна, нүүрний арьс ч мөн чийгшиж, өнгөлөг болох болно.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!