Амьдарч байгаа газраа илүү сайхан болгох буюу залуус дуу хоолойгоо нэгтгэн хийх ёстой зүйлс
“Би Монгол Хүн” гэж мянга орилоод, бид амьдарч байгаа орчин, нийгмээ өөрчилж чадахгүй. Харин түүний оронд нийгэмдээ тустай, ногоон байгалиа хамгаалсан, сайн сайхан зүйлсийг уриалах хэрэгтэй шүү дээ.
1. Хүүхдүүддээ ямар их хайртай болохоо өдөр бүр хэлж, тэднийг тэвэрч байгаарай. Ээж аавын хайранд өссөн хүүхдийн ирээдүй үргэлж гэрэл гэгээтэй сайхан байдаг.
2. Хүн бүртэй халуун дулаанаар сайхан инээмсэглэж байгаарай!
3. Урмын үгсийг үргэлж хайрла! Бид энэ хорвоод урмын үгсээр л дутагдаж байдаг юм.
4. Тусламж гуйсан нэгэнд үргэлж халуун дулаанаар ханд. Өөрийн чадах хэмжээгээр тусал. Их бага нь хамаагүй. Таны сэтгэл маш чухал.
5. Настангуудад үргэлж хүндэтгэлтэй хандаарай. Мөн тэдэнд багагүй цаг хугацааг зориул.
6. Хогоо ангилж сураарай. Үр хүүхдүүддээ ч мөн үүнийг сургах хэрэгтэй.
7. Ажлаасаа бага ч болов хөндийрч, хайртай хүмүүстэй цаг царгаарай.
8. Өмсдөггүй хувцас, эдлэл, хэрэглэлээ хүнд хэцүү амьдралтай хүмүүст бэлэглэ.
9. Ямар ч баярын өдөр, эсвэл төлөвлөгөөгүйгээр ойр дотны нэгэн, хайртай хүнээ баярлуулж байгаарай. Энэ нь тэдний өдрийг үнэхээр гайхалтай сайхан болгох болно.
10. Та хайртай хүндээ хэзээ хамгийн сүүлд хайртай гэдгээ хэлж байсан бэ? Хэрвээ санахгүй байгаа бол та маш удсан гэсэн үг. Өдөр бүр биенийгээ хайраар цэнэглэж байвал, энэ хорвоо илүү сайхан байх байсан даа.
11. Номын сангийн тэмдэглэл дээр дараагийн унших нэгэнд хөгжилтэй тэмдэглэл үлдээж байгаарай.
12. Хэрэв таны доод албан тушаалтан амжилт гаргасан бол түүнийг сайшаан магтаж, ажиллах урам зоригоор тэтгэж бай.
13. Хөгшин настай, нялх хүүхэдтэй хүмүүст хүндэтгэлтэй хандаж, хаалга нээж өгч байгаарай.
14. Сар бүр мод тарьж хэьшээрэй. Энэ нь экологид оруулж буй маш том хувь нэмэр байх болно.
15. Мэдлэг чадвараа үргэлж бусадтай хуваалцаж бай.
16. Сайн дурын үйл ажиллагаанд үргэлж оролцож байгаарай.
17. Мөнгөн хуримтлал үүсгэ. Энэ нь таныг хүнд нөхцөлд байдлаас гарахад тусална.
18. Хогийг зайлшгүй хогийн саванд хийж байх хэрэгтэй. Ялангуяа хүүхдүүддээ зааж өг!
19. Цусаа хандивлаж байгаарай. Таны цус маш олон амийг аварч байдаг.
20. Настангуудад шинэ технологийг хэрхэн ажиллуулахыг зааж өг.