Лууванг хэрхэн шинэ хэвээр нь удаан хугацаанд хадгалах вэ?
Хоол хийхэд хамгийн чухал амтыг оруулдаг, түүнчлэн амин дэмээр баялаг лууванг хэрхэн удаан хугацаанд хадгалах тухай маш хэрэгтэй мэдээллийг танд танилцуулъя. Ялангуяа энэ аргуудаас аль таалагдсанаа сонгож, өвлийн идшээ бэлдэж болох юм.
Тагтай саванд хадгалах арга:
- Луувангаа хальслаад, тагтай саванд хийж дээр нь нэрмэл ус хийгээд таглана.
- Хөргөгчинд хийгээд хэрэглэх хэмжээгээрээ авч, дараа нь буцаагаад таглана. Энэ маягаар 1-2 долоо хоногийн турш хадгалж болно.
2. Наалттай уутанд хийж хадгалах арга:
- Луувангаа хальслаад, цаасан алчууранд боож ус шүршинэ. Ингээд үүнийгээ наалттай уутанд хийж, хөргөгчинд хадгалаарай. Энэ маягаар 1-2 долоо хоног хүртэл хадгалах боломжтой.
3. Лууванг болгосны дараа хадгалах:
- Луувангаа хальслаад бүхлээр нь том том хэрчсэний дараа усанд хийж чанаарай.
- Ингээд луувангаа чанасны дараа шүүж аваад, мөстэй хүйтэн усанд хийнэ. Ингээд хэсэг байлгасны дараа шүүгээд тагтай саванд хийж хөлдөөгчинд хийнэ. Хэрэглэх хэмжээгээрээ авч, 1 жил хүртэлх хугацаагаар хадгалж болно.
4. Лууванг давсалж хадгалах:
- Лууванг уртааш нь том том хэсэг болгон хэрчиж, саванд хийгээд дээр нь нэг цайны халбага давс хийж, сайтар хутгаад 1 цагийн турш байлгана.
- Гал дээр 1 аяга цагаан цуу хийж, зөөлөн гал дээр халаана. Дээр 2 цайны халбага бор сахар хийж уусгана.
- Ингээд дээр нь 1/2 цайны халбага улаан перец хийж, буцалгана.
- Буцалгасан соусаа тасалгааны хэмд тавьж хөргөнө.
- Ингээд бэлтгэсэн соусаа лууван дээрээ хийгээд таглаад тавина.
- Хольцоо ойролцоогоор 5 хоног хөргөгчинд хадгалж, луувангаа 1 жил хүртэлх хугацаанд хэрэглээрэй.
Фэйсбүүк сэтгэгдэл