Ээж минь 58 настай боловч, 40-тэй мэт харагддаг. Үүний нууц нь юу гээч!

Манай ээж энэ жил 58 хүрч байгаа. Харин түүний насанд итгэх хүмүүс тун ч ховор байдаг шүү. Учир нь ээж маань яг л 40-тэй мэт харагддаг. Энэ нь түүний хэрэглэдэг шидэт масктай холбоотой юм. Тэр шидэт маскыг манай гэрийнхэн удам дамжуулан хэрэглэсээр ирсэн. Тиймдээ ч манай удмынхныг “мөнхийн ус уусан” гэхчлэн гайхан ярилцах хүмүүс олон байдаг юм.

Тэгвэл одоо та бүхэндээ удмынхаа нууц жор болсон шидэт маскыг хуваалцая.

Энэхүү маскыг 40-өөс дээш насны эгч нар маань хэрэглэхэд тохиромжтой. Нэг хэрэглээд эхэлчихвэл та цаашдаа нэмж хөгшрөхгүй л гэсэн үг юм.

Маск 1

Хэрэг болох зүйлс:

  • Нимбэг – 1 ширхэг
  • Овъёос – 5 халбага

Бэлтгэх арга:

  • Нимбэгээ нимгэн хэрчиж, цэвэрлэсэн блендэрт хийгээрэй. Үүн дээрээ овъёосоо нэмж эргүүлээд, зуурмаг бэлэн болох юм.

Хэрэглэх арга:

  • Орондоо орохоос өмнө нүүрээ сайтар угааж цэвэрлээд, маскаа жигд түрхээрэй.
  • Нүд болон амандаа оруулахаас сэргийлээрэй.
  • 20 минутын дараа нүүрээ бүлээн усаар угааж, дараа нь чийгшүүлэх тос түрхэх хэрэгтэй.
  • Долоо хоногт хоёр удаа түрхэж хэрэглэнэ.

Маск 2

Хэрэг болох зүйлс:

  • Овъёос – 5 халбага
  • Сүү – 1 халбага
  • Зөгийн бал – 1 халбага
  • Буцалсан ус – 1 халбага

Бэлтгэх арга:

  • Буцалсан ус болон сүүгээ овъёос дээрээ хийж, овъёосоо дэвтээгээрэй.
  • Дэвтсэний дараа зөгийн балаа нэмж, сайтар хутган, зуурмаг бэлтгээрэй.

Хэрэглэх арга:

  • Угааж цэвэрлэсэн нүүрэн дээрээ маскаа түрхээрэй.
  • 10 минутын дараа бүлээн усаар угааж, зөөлөн арчиарай.
  • Дараа нь чийгшүүлэх тос түрхэхээ мартаж болохгүй.

Эдгээр маскууд нь арьсыг гүн чийгшүүлж, нөсөө толбыг арилгах төдийгүй үрчлээсийг багасгана. Тогтмол хэрэглэснээр та үр дүнг мэдрэх болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!