Хүрэн манжингаар хэрхэн амттай хоол хийх вэ?
Хүрэн манжин нь эрүүл мэндийн өндөр ач холбогдолтой хүнсний ногоо юм. Түүнчлэн хоолыг маш амттай болгодог. Иймд та бидний танилцуулах дараах аргуудаас сонгон, гэр бүлийнхнийгээ амттай хоолоор дайлаарай.
1. Та юун түрүүнд эхлээд хүрэн манжингийн ишийг нь тайрч авах хэрэгтэй.
Харин дараа нь хүрэн манжингээ маш сайн угааж, хуурай болтол нь арчина.
Харин дараа нь шилэн саванд хүрэн манжингаа хийж савны ёроолоор бага зэрэг ус хийх хэрэгтэй.
Харин дараа нь шилэн савыг хүнсний скочоор бүрж, богино долгионы зууханд 6-7 минутын турш жигнээрэй.
Ингээд үүнийгээ гаргаад, хэдэн минут хөргөх хэрэгтэй. Богино долгионы зуухнаас гаргахдаа бээлий ашиглахгүй бол таны гарыг түлэх эрсдэлтэй шүү.
Хүрэн манжингийнхаа хальсыг хуулж, бүтнээр нь нарийн бас нимгэн хэрчих хэрэгтэй.
2. Хүрэн манжинг болгох дараагийн арга бол тугалган цаасанд ороож жигнэх явдал юм.Үүний тулд та эхлээд хүрэн манжингаа сэрээгээр хэд хэд хатгах хэрэгтэй.
Харин дараа нь манжингаа тугалган цаасаар битүү ороож, зууханд 400F дээр 50-60 минутын турш жигнээрэй.
Ингээд цаг болоход та хүрэн манжингаа гаргаад, хөргөх хэрэгтэй.
Хүрэн манжингийн ишийг нь авч, хальсыг нь маш болгоомжтой хуулж авна.
3. Хүрэн манжинг жигнэх аргаар мөн болгож болно. Үүний тулд хүрэн манжингаа жижиг хэсэг болгон хэрчээд жигнүүр дээр тавьж 7-10 минутын турш жигнэнэ.
Ингээд болсных нь дараа хөргөж, таваглаарай.
Ингээд та үүнийг яншуй болон бяслагтай хольж амтат зууш бэлтгэх боломжтой.