Таны хумсан дээр ийм цагаан зүйл байдаг уу? Байдаг бол ийм учиртай!

Хүн бүрийн хумсны доод хэсэгт байрлах хагас сар хэлбэртэй цагаан зүйл ямар учиртай болохыг та мэдэх үү? Бид төдийлэн анзаардаггүй боловч энэ нь бие эрхтний толь болдог юм. Биеийн аль нэг хэсэг өвчилсөн, асуудалтай тулгарсан тохиолдолд хумсан дээрх тус цагаан зүйл нь хэлбэрээ өөрчилдөг аж. Ингээд хамтдаа энэ нь чухам ямар учиртай болохыг мэдэж авцгаая.

1. Эрхий хуруу

Эрхий хурууны хагас дугуй хэлбэртэй цагаан тэмдэг нь алга болсон байвал энэ нь сэтгэл санааны гутрал, стресс зэрэгтэй холбоотой юм.

2. Долоовор хуруу

Харин долоовор хурууны цагаан тэмдэг нь жижгэрсэн эсвэл алга болсон бол таны элэг, нойр булчирхай, гэдэс асуудалтай болсныг илтгэнэ.

3. Дунд хуруу

Артерийн даралт ихэссэн тохиолдолд дунд хурууны цагаан тэмдэг алга болдог аж.

4. Ядам хуруу

Ядам хурууны цагаан тэмдэг алга болсон тохиолдолд дотоод шүүрлийн үйл ажиллагаа доголдсон гэж үзэж болох юм.

5. Чигчий хуруу

Таны гэдэс дотор өвчилсөн, асуудалтай болсон тохиолдолд чигчий хурууны цагаан тэмдэг жижгэрч, сүүлдээ алга болдог байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!