Өвлийн хүйтэнд яаж ийм гоё арьстай байдаг юм бэ гэж найзууд маань үргэлж надаас асуудаг! Миний нууц их энгийн…

Манай улс дөрвөн улиралтай гэдгээрээ тун онцлог. Энэ нь бүсгүйчүүдэд маань хувцаслалт болон арьс нүүрээ арчлахад нь багагүй саад учруулдаг ба бүхий л бүсгүйчүүд улирал харгалзахгүйгээр гоо сайхан харагдахыг хүсдэг нь нууц биш. Ингээд өвөл цаг нэгэнт айлчлан ирсэн энэ цагаар өнгө зүсээ алдалгүй сайхан харагдахын тулд та нар минь дараах зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлээрэй.

1. Хуурай арьс

Хөхөө өвлийн хүйтэнд яаж ч хичээж будсан арьс чинь толботоод байна уу? Тэгвэл долоо хоногт нэг удаа гуужуулагчаар нүүрээ угаагаад хатаагүй байхад нь чийгшүүлэгч түрхээрэй. Мөн шингэн зүйл их ууж байх нь чухал юм.

2. Нүүрээ цэвэрлэх

Арьс чинь хуурайшиж, таталдаад байвал арчлах аргаа өөрчилж, хөөстэй гелэн цэвэрлэгчээр нүүрээ цэвэрлээрэй. Сүүтэй цэвэрлэгч бол бүр сайн ба хуурайшсан арьсандаа иллэг хийгээд нүүрний сальфетка эсвэл хөвөнтэй зөөлөн арчигчаар цэвэрлэнэ. Ингээд ч нэмэр болохгүй бол өрөөндөө агаар чийгшүүлэгч тавиад үзээрэй.

3. Арьсаа чийгшүүлэх

Суурь тосоо хэт зузаан түрхвэл цаснаас болоод нүүрний арьс толботож, хуурайшдаг. Тиймээс суурь тосондоо чийгшүүлэгч холих юм уу, эсвэл зүгээр л чийгшүүлэгч хэрэглэж хэвшээрэй.

4. Нарны тос

Арьс гэмтээдэг нарны туяа жилийн турш идэвхитэй байдаг. Өвөл бол цасанд ойж, бүр ч хүчтэй болж орхидог юм. Тиймээс нарны тосыг өвөл ч гэсэн түрхэх хэрэгтэй. Улирлаасаа үл хамааран өдөр бүр хамгийн багадаа 30 SPF-тэй нарны тос түрхэж заншаарай.

5. Арьсны өвчин

Шуургатай өдөр арьсаа салхинаас хамгаалахын тулд илүү их чийгшилтэй тос түрхэх хэрэгтэй. Дээрээс нь малгай, ороолт зүүж, хамар хүзүү хоолойныхоо арьсыг хамгаалаарай.

6. Хацар улайх

Мөс шиг хүйтэн жаварт таны нүүр хайрагдаж улайсан бол байгалийн гаралтай чийгшүүлэгч хэрэглээрэй. Хэрэв жижигхэн газар улайсан бол будгаар халхлана. Гэхдээ хамгийн гол нь тайвшруулах найрлагатай чийгшүүлэгч сонгох хэрэгтэй ба өвчин орсон хэсэгтээ 1%-ийн гидрокортизон агуулсан тос түрхээрэй.

7. Нүд

Өвлийн салхи, цасанд будаг уусч урсах нь бий. Усны хамгаалалттай сормуусны будаг түрхэж будгаа арилахаас сэргийлэх ба будгаа нүүлгэхгүйн тулд дээд зовхиндоо тень, контур түрхээрэй.

8. Холцруу

Хуурай, холцруутсан арьснаасаа ганц шөнийн дотор салахыг хүсвэл нүүрэндээ 5-15 минутын хугацаатай сүүтэй чийгшүүлэгч маск тавиарай. Дараа нь нүүрний сальфеткаар нүүрээ зөөлөн дарж арчаад унтаарай.

9. Будгаа тогтоох

Нүүрний будаг тань хүрэм, ороолт малгайнд үрэгдэж, арилаад байна уу? Тэгвэл шингэн пудр түрхэхийг зөвлөж байна. Энэ нь энгийн пудрээс хамаагүй нягтаршил сайтай байдаг юм.

10. Уруул

Таны уруул хуурайшиж, хагарсан бол нарны тос агуулсан эмчилгээний уруул өнгөлөгч түрхээрэй. Хэрэв зүгээр бол чийгшүүлэгчтэй уруулын будаг түрхэх нь зүйтэй ба уруулыг чинь хуурайшуулж, омголтуулж мэдэх учраас “matte” болон удаан тогтоцтой уруулын будагнаас зайлсхийгээрэй.

11. Нүүрний өнгө

Хацраа ягааруулахаа мартав. Өвлийн зэвхий хүйтэнд нүүр царайг тань амьд өнгөлөг харагдуулдаг юм шүү дээ. Цайвар арьстай бол тоорын ягаанаар, бараан арьстай бол бор хүрэндүү өнгөөр хацар, шанаагаа өнгөлөөрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!