Нуруу, нугасны өвчтэй байсан би энэ дасгалын ачаар цоо эрүүл болсон. Эмч нар хүртэл бүр гайхсан шүү!

Өвчингүй бол жаргал гэдэг. Гэвч техник технологи хөгжсөн, дуу чимээ, дарамт шахалт ихтэй орчин цагт бид эрүүл мэнддээ төдийлөн цаг гаргаж чадахгүй яваа. Харин сүүлийн үед мэргэжилтнүүдийн дуу нэгтэйгээр биед тустай гэж хүлээн зөвшөөрсөн планк дасгал нь таны цагаас огтхон ч үрэхгүй, элдэв багаж төхөөрөмж шаардахгүйгээрээ давуу талтай учраас хамгийн үр дүнтэй дасгалын тоонд багтаад байгаа ажээ. Ингээд бид та бүхэндээ планк дасгалын тал бүрийн ач тусыг толилуулъя.

1. Гол булчингуудыг хөгжүүлж, хөдөлгөөнтэй болгоно

Планк дасгал нь хэвлийн хөндлөн болон шулуун булчин, өгзөг гэх мэт үндсэн булчинг ачааллуулдаг болохоор хэвлийн дасгалууд дундаа хамгийн сайнд тооцогддог аж. Та планк дасгалыг хийвэл доорхи булчингууд тань хөгжих юм.

Хэвлийн хөндлөн булчин: Хүнд юм өргөхөд тустай.

Хэвлийн шулуун булчин: Спортын чадварыг нэмэгдүүлнэ. Ялангуяа өндрийн харайлт. Дээрээс нь гэдэсний 6 толгойт булчинтай болоход тус булчин гол үүрэг гүйцэтгэдэг ажээ.

Хэвлийн ташуу булчин: Бүсэлхийгээрээ илүү сайн хазайж, уян хатан эргэдэг болно.

Өгзөг: Нурууны үйл ажиллагаанд чухал үүрэгтэй булчин ба дээрээс нь чанга сайхан хэлбэртэй болно.

2. Нуруу болон нугасны гэмтлээс сэргийлнэ

Планк дасгалыг хийснээр та булчинлаг болоод зогсохгүй нуруу болон ташаандаа хэт их ачаалал өгөхөө болино. Мөн нурууны гол тулгуур булчингуудад ихээхэн дэм болж өгдөг тул нурууны өвчин зовуурь багасдаг байна.

3. Бодисын солилцоо сайжирна

Планк тогтмол хийх нь гэдэс таталт болон бусад уламжлалт хэвлийн дасгалуудаас илүү калори шатаадаг ажээ. Өдөр бүр хийвэл зүгээр сууж байхдаа хүртэл энерги ялгаруулж эхэлдэг тул суугаа ажилтай хүнд ихээхэн ашигтай гэсэн үг юм. Планк дасгалыг ажилдаа явахаасаа өмнө эсвэл ирээд 1-10 минут хийвэл таны бодисын солилцоо сайжраад зогсохгүй өдрийн турш идэвхитэй хөдөлгөөнд оршдог гэнэ. Бүр унтаж байхад хүртэл шүү.

4. Цэх болно

Планк хийснээр таны бие эгц шулуун, тэнцвэртэй болох болно. Гол булчингуудаа хөгжүүлснээр таны биеийн байрлал цаг ямагт зөв байх юм. Учир нь хөгжсөн хэвлийн булчингууд хүзүү, мөр, нуруунд сайн нөлөө үзүүлдэг ажээ.

5. Тэнцвэртэй болно

Та нэг хөл дээрээ зогсож чаддаггүй, эсвэл хэдхэн секунд цэх зогсож дийлдэггүй бол таны тэнцвэрийг тогтворжуулдаг хэвлийн булчингууд сул байна гэсэн үг юм. Ташуу планк болон ердийн планк хийснээр та тэнцвэртэй болж, бүх төрлийн спортоор хичээллэх чадвартай болох ажээ.

6. Уян хатан болно

Планк хийх үед мөр, дал, хүзүүний булчингууд сунаж агшдаг ба өвдөг, хөл, хөлийн хурууны булчингууд уян хатан болдог ажээ. Цаашлаад хүний биеийн жинг үүрдэг хөлийн хуруунуудыг зөөллөж, сунгаж өгдөг байна.

7. Тайвшруулна

Планк дасгал хүний мэдрэлийн эсүүдэд онцгой нөлөө үзүүлж, сэтгэл санааг өргөдөг. Яаж вэ гэвэл сэтгэл санаа тавгүйцүүлж, дарамт учруулдаг мэдрэлийн булчингуудыг суллаж тайвшруулж орхидог ажээ. Хүн ажил дээрээ ч юм уу, гэртээ сандал дээр бүхэл өдөржин суухад булчин шөрмөсүүд нь зангирч, хөл хүндэрч, хуян хөөрдөг дөө. Энэ нь булчин болон мэдрэлийн эсүүдэд хэт их дарамт учирснаас үүдсэн сөрөг дагавар юм. Харин сайн мэдээ гэвэл планк хүний тархийг тайвшруулаад зогсохгүй гутрал болон хямралыг хүртэл эмчилж чаддаг ажээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!