Оддын гоо үзэсгэлэнгийн нууц

Олны танил алдартай эрхмүүд үргэлж л өөрсдийн төгс сайхнаар биднийг алмайруулж, атаархлыг төрүүлсээр ирсэн билээ. Харин өнөөдөр та бүхэндээ үзэсгэлэн сайхны ундарга болсон алдартай одуудын гоо сайхны нууцыг аминчлан дэлгэхээр бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

1. Крис МакМилан (Chris McMillan)

Крис МакМилан нь Америкийн нэрт стилист бөгөөд тэрээр жүжигчин Кэйт Хадсон (Kate Hudson), Ким Кардашьян (Kim Kardashian), Женнифер Анистон (Jennifer Aniston) болон бусад алдартай бүсгүйдийн гоо сайхан төрх, үс гэзэгийг хариуцан ажилладаг байна.

Тэрээр охид бүсгүйчүүдэд хандан “Хэрвээ залуухан дур булаам харагдахыг хүсвэл үсээ ургуулж, бага зэргийн долгион оруулж байхыг зөвлөдөг бөгөөд голчлон хар бараанаас илүүтэй гэгээлэг, цайвар туяатай үс нь таныг үзэсгэлэнтэй харагдуулна.

Харин үс тань ургахгүй удаад, дээрээс нь ямагт гэмтэж хугараад байвал хуйх тань асуудалтай байгааг илтгэдэг аж. Мөн үсэндээ байнга тэжээл өгч, тэтгэж байх хэрэгтэй бөгөөд дор хаяж долоо хоногт хоёр удаа чийгшүүлэх маск тавьж өгч хэвшээрэй” хэмээсэн байна.

2. Кимми Кайис (Kimmie Kyees)

Тэрээр тун ч чадварлаг болоод алдартай хумсны стилист бөгөөд бид бүхний сайн танил дуучин Адель (Adele), Рианна (Rihanna), Кэти Перри (Katy Perry), Женнифер Лопез (Jennifer Lopez) зэрэг алдартнуудтай хамтарч, тэдний гоо сайхан гар хуруунд онцгой анхаарал хандуулдаг байна.

Харин тэрээр бидэнд “Хүмүүс маникюрыг ямагт буруу ойлгосоор ирсэн. Заавал өөрийн өмссөн хувцастайгаа тохируулах гэж хичээсний хэрэггүй юм. Та өдөр тутамдаа цулгай биений өнгөтэй будгуудыг сонгож хумсаа будвал илүү үзэмжтэй харагддаг. Хэрэв та богино дөрвөлжин хумстай бол тод өнгө, урт хумстай бол аль болох даруу өнгө байвал үнэхээр сайхан харагддаг.

Мөн хамгийн гол нь хумс арчилгаа юм. Та хумсаа шүдний оогоор долоо хоногтоо нэг удаа сайтар үрж, арчилж байх хэрэгтэй. Мэдээж мөн тэжээлийн тос түрхэх нь гарцаагүй юм. Сайхан хумс нь бүсгүй таныг ямагт бардам, үзэсгэлэнтэй харагдуулдаг шүү” хэмээн зөвлөсөн байна.

3. Серж Нормант (Serge Normant)

Нэрт стилист Серж нь мөн л олон гайхалтай жүжигчин бүсгүйчүүдийн сайн хамтрагч, зөвлөгч нь байдаг юм. Харин тэрээр үсээ гайхалтай эрүүл байлгах талаар багахан зөвлөгөө өгсөн байна. Үүндээ “Хэрэв таны үс тослог бол 1-2 хоногт нэг удаа угаах ёстой. Харин хуурай бол 2-3 хоногт нэг удаа угааж хэвшээрэй.

Энэ нь таны үсний тослогийг тэнцвэржүүлж, хуйханд тэжээл өгөхөд тусална. Мөн байнга үсний тос, долоо хоногт 2 удаа үсний маскийг хэрэглэж хэвших хэрэгтэй юм. Мөн үсээ үсний сэнснээс илүүтэй алчуураар ороож хатаавал зохилтой” хэмээжээ.

4. Жанин Лобелл (Jeanine Lobell)

Олон гайхалтай үзэсгэлэнт бүсгүйчүүдийн арьс арчилгаа гоо сайханыг хариуцан ажилладаг тэрээр авьяас чадвараараа гайхагддаг нэгэн билээ. Чадварлаг стилист хэрхэн үзэсгэлэнтэй харагдаг, нүүрээ будах талаар “Хэрвээ залуухан болоод цэвэрхэн харагдахыг хүсвэл олон тод өнгөнөөс илүүтэй бэйж, суурь өнгөнүүдийг ашиглаж байгаарай.

Нүдээ зөөлөн өнгөөр будаж, сормуусаа дэрвийлгэн будаарай. Мэдээж хацраа бага зэрэг өнгөлж, нүүрэндээ гэрэлтүүлэгч түрхэхээ мартаж болохгүй шүү. Хөмсөгөө нүүрний хэлбэрээс хамаарч өргөн нарийнаа шийдэх боловч хэт тод бараан хөмсөг овор нэмэх талтай байдаг юм.

Харин уруулны тухайд тод өнгөөс зайлсхийж дотор хэсгээ тод гадагш нь бүдэгрүүлж будвал амьд харагддаг” хэмээн бидэнд багахан зөвлөгөө өгсөн байна.

5. Рэйчел Зое (Rachel Zoe)

Холливуудын хамгийн алдартай, үзэсгэлэнтэй бүсгүйчүүд болох Камерон Диаз (Cameron Diaz), Энн Хэтэвей (Anne Hathaway), Жессика Альба (Jessica Alba) нарын сайн найз, дизайнер бүсгүй нь ямагт хамгийн тансаг хувцсыг шилж, сонгон урладаг билээ.

“Та шинээр хувцас сонгож авахдаа өдгөө трэнд болж байгаа загварын өнгийн хувцаснаас илүү өөртөө хамгийн сайхан зохиж байгааг нь л сонгож хэвшээрэй. Мөн элдэв тод өнгөөс илүүтэй суурь өнгөнүүдийг сонгож өмсөх нь цэвэрхэн харагдуулдаг юм.

Цэцэг навчаар дүүрэн хувцсыг зуны цагт хааяа нэг өмсөхөөс намар, хавар, өвөл яагаад ч зохицохгүй. Мөн гоёл чимэглэлийг хэзээ ч мартаж болохгүй юм. Өмссөн хувцас тань өөрөө их дэгжин бол тэгтлээ их гоёл зүүх гэсний хэрэггүй хэрин энгийн даруу хувцсаа эрхэмсэг тансаг чимэглэлээр гоёорой” хэмээн тэрээр зөвлөжээ.

6. Рона О’Коннор (Rona O’Connor)

Рона О’Коннор нь олон гайхалтай жүжигчин бүсгүйдийн үсийг янзалж, будаж өгдөг туршлага арвинтай нэгэн. Тэрээр бидэнд хандан “Үсээ будсаны дараа 24 цаг битгий угаа. Учир нь тус хугацаанд будсан өнгө үсэнд сайтар шингэж, нэвчиж амждаг юм.

Мөн үсээ будуулсны дараа маш ихээр гэмтдэг тул ямагт ангижруулагч, маск зэргийг хэрэглэж хэвших хэрэгтэй. Дор хаяж долоо хоногт 2 удаа үсэндээ маск түрхэж, сайтар чийгшүүлж байх ёстой.” хэмээх зөвлөгөөг өгчээ.

7. Кен Павес (Ken Paves)

Нэрт стилист залуу нь өөрийн авьяас чадвараа аль хэдийн олонд таниулж, онц үнэлгээ авсан нэгэн билээ. “Үс угаах, тослох талаар зөвлөгөө өгөх нь илүүц биз. Харин та орой нь шүршигч саванд оливын тос, ус хийж маргааш өглөө нь үсэндээ цацаж өгөөрэй. Энэ нь үсийг тань гялалзсан, зөөлөн, гайхалтай намирсан болгож өгдөг юм” хэмээн бүсгүйддээ бага ч атугай зөвлөгөө, сургамж хайрласан байна.

8. Пэт МакГрат (Pat McGrath)

Дэлхийн хамгийн чадварлаг гэгддэг гоо сайханч Пэтийн зөвлөгөөг танд хүргье. “Нүүрээ байнга нэг хэвээр будах гэсний хэрэггүй бөгөөд байнга л шинэ шинэ будалт туршиж үзэн, өөрт тань чухам ямар будалтууд нь гайхалтай зохицож болохыг олж мэдэх хэрэгтэй.

Шингэн пүдрийг нүүрэндээ төгс шингээж өгөхийг хүсвэл гараа ашиглах хэрэгтэй. Энэ нь пролоноос илүү жигд тарааж, гоо сайхан болгодог юм. Мөн та зөөлөн харагдах будалт хийхийг хүсвэл хөмсөгөө зөөлөн хүрэн өнгөөр өнцөг гаргалгүй зурж өгөхөөс гадна нүдэндээ саатай бүдэг өнгийн тень тавьж, сормуусаа хүрэн өнгөөр будахаас гадна хацраа өнгөлж, уруулаа бага зэрэг будаад сүүдэр тавих хэрэггүй.

Энэ нь ихэвчлэн охидод тохирох будалт юм. Харин бүсгүйчүүд хүчирхэг харагдахыг хүсвэл контороо маш цэвэрхэн өнцөгтэй тавих хэрэгтэй. Нүүрний бүтцээ зөв тодорхойлж гэрэл сүүдрээ тавиад, уруулаа тод өнгөөр будаж өг” хэмээсэн байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!