Гэртээ амтат үхрийн жигнэсэн махтай шөл хийж сурцгаая!

Хахир хүйтэн өвөл хаяанд ирж, халуун зуныг сэтгэлдээ хүсэмжлэхээс өөр аргагүйд хүрчээ. Гадаа сэрүүн салхи үлээж, сэтгэл тань нэг л хоосон оргиж байна уу? Тийм бол амин дэмээр баялаг амтат сайхан шөл идэж, сэтгэлээ сэргээх нь хамгийн шилдэг аргуудын нэг шүү дээ. Хүйтэн өдөр, халуун шөл уух шиг сайхан зүйл гэж үгүй тул та бүхэндээ илчлэг сайтай шөлны жорыг хүргэхээр бэлтгэсэн юм.

Орц:

  • Үхрийн мах- 700 гр
  • Гурил- 1/4 аяга
  • Ургамлын тос- 2 халбага
  • Савласан улаан лооль- 400 гр
  • Үхрийн тунгалаг шөл- 400 гр
  • Лууван- 4 ширхэг
  • Төмс- 2 ширхэг
  • Гич- 2 халбага
  • Давс, перец- амталгаагаар
?????????????

Хийх арга:

Шоо дөрвөлжин хэрчсэн мах, гурилаа нийлүүлж, уутанд хийж тавина. Үүнийгээ ургамлын тосондоо хуурч, давс, перецээр амтлах аж. Харин хуурсан махандаа савласан улаан лооль, үхрийн тунгалаг шөл, хэрчсэн лууван, төмс зэргээ хийж, буцалгана. Галаа багасгаж, хоолоо ойролцоогоор 1 цаг орчим буцалгасны дараа гаргаж, гичээр амталж өгөөрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!