Өмнө нь манайх хүйтний улирал эхлэхээр л жихүүн, сэрүүхэн болчихдог байсан. Харин гэрээ ингэж дулаалснаас хойш халууцаад бараг нүцгэн суудаг болсон шүү!

Өвлийн улирал юу юугүй айлчлан ирж байгаа энэ үед, хүн бүрийн сэтгэлд жихүүн хүйтнийг хэрхэн давах вэ гэсэн асуулт эрхгүй төрдөг нь нууц биш юм. Шинэ он гарах мөчийг тэсч, ядан хүлээхдээ цас хаялсан хотын гудамжаар хайрттайгаа хөтлөлцөн алхах хичнээн сайхан ч, очих газар, орон гэр нь дулаахан бол сэтгэлд төдий чинээ өег шүү дээ. Иймд та бүхэндээ хүйтний улиралд гэрээ хэрхэн дулаалах болон дааралгүй дулаахан байх шалгарсан аргуудыг хүргэе гэж бодлоо.

1. Нарны дулаан элчийг ашиглах

Гадаа нартай үед, цонхны хөшгүүдээ нээж, гэртээ гэрэл гэгээ оруулаарай. Ингэсэн нөхцөлд нарны дулаан элч гэрийн тань цонхоор тусч, хүйтэн салхийг үлдэн хөөх болно.

2. Нар жаргахад хөшгүүдээ хаах

Нар мандах үед хөшгүүдээ нээж, гэртээ нарны дулаан элчийг тусгасан бол нар жаргамагц хөшигнүүдээ хааж хэвшээрэй. Ингэснээр та гэртээ хуримтлагдсан дулааныг хадгалж үлдэх боломжтой төдийгүй дотроосоо дулаан алдахгүй давуу талтай.

3. Үс ихтэй хивс сонгох

Үс ихтэй хивс сонгож, шалан дээрээ дэвсэх нь хөлийг тань дулаахан байлгах бөгөөд ханиад, томуу тусахаас сэргийлдэг байна.

4. Угаалгын өрөөний хаалгаа онгорхой орхих

Шүршүүрт орох, хувцас угаах зэрэг халуун ус ашиглах үедээ угаалгын өрөөнийхөө хаалгыг онгорхой орхиорой. Ингэснээр халуун уснаас гарах уур гэрийг тань дулаахан болгох болно.

5. Цонхны завсрыг бөглөх

Цонхны завсрыг бөглөснөөр салхи сийгэхээс сэргийлэх бөгөөд гэрийн дулааныг хэвээр хадгалах ач тустай байдаг байна. Хөвөн чихэх, цонхны тусгай наалт наах болон силкон шахах зэргээр цонхны завсрыг бөглөх боломжтой юм.

6. Дулаалга ашиглах

Дэлхийн олон улс оронд өвлийн улиралд дулаахан байхын тулд дулаалга түгээмэл ашигладаг байна. Ингэснээр даарах, цаашлаад ханиад томуу тусахаас сэргийлэх ач тустай юм. Цонх болон хаалганы завсрыг дулаалгаар дулаалахад нэн тохиромжтой.

7. Хөлийнхөө доор халуун ус хийж унтах

Ингэснээр та даарч, хөрөлгүй бүтэн шөнийн турш сэтгэл амар, тайван унтаж амрах ажээ. Үүний тулд усаа буцалгаж, халуун хүйтнээ барьдаг төрөл бүрийн сав ашиглаж, хөлийнхөө доор тавихад л хангалттай.

8. Зуухаа ашигласан бол онгорхой чигээр нь үлдээх

Энэ тохиолдолд зуухнаас гарах халуун уур гэрийг тань дулаахан байлгадаг байна. Гэхдээ та зуухаа унтраахаа мартаж огтхон ч болохгүй гэдгийг санаарай.

9. Боодлын цаас ашиглах

Гэрийн дулааныг хэвээр хадгалж, хүйтэн салхийг үлдэн хөөхийн тулд боодлын цаас ашиглах нь үр дүнтэй аргуудын нэг юм. Боодлын цаас гэж бидний дуугаргах дуртай жижиг бөмбөлөгнүүдтэй цаас гэдгээр нь та бүхэн сайн мэдэх болов уу. Гэрийнхээ цонхнууд дээр уг боодлын цааснуудыг нааснаар дахин гэртээ даарах нь юу л бол…

10. Ашигладаггүй өрөөнүүдийнхээ хаалгыг бүү онгойлго

Тухайлбал харанхуй өрөө, эзэн нь түр өөр газар байгаа нөхцөлд тухайн хүний өрөө гээд айлуудад барагтай л бол ашиглаад байдаггүй өрөөнүүд гэж байдаг шүү дээ. Хэрвээ танайд тийм өрөөнүүд байдаг бол хаалгыг нь аль болох хаалттай чигээр нь байлгаарай гэж зөвлөх байна. Ингэснээр гэртээ хуримтлагдсан дулааныг хүн байхгүй өрөөнд алдахгүй байх нөхцлийг бүрдүүлж байгаа юм.

11. Таазны сэнсийг эсрэгээр нь эргүүлэх

Өвлийн улиралд таазны сэнсийг ердийн үед эргэдгээс эсрэгээр нь эргүүлж тавих хэрэгтэй бөгөөд ингэснээр гэр дэх дулааны температурыг нэмэгдүүлэх ач тустай ажээ.

12. Даавуун материалтай унтлагын хувцас өмсөх

Өвлийн хүйтэн улиралд даарахгүй байх хамгийн үр дүнтэй аргуудын нэг бол даавуун материалтай, таны биеийг дулаан байлгах унтлагын хувцас өмсөх нь чухал юм.

13. Гэрийн дулааныг тохируулах

Сүүлийн үеийн орон сууцнууд гэрийн дулааныг тохируулах тусгай төхөөрөмжтэй байдаг болсон билээ. Тиймээс та хувийн орон сууцанд амьдардаг, амьдрах гэж байгаа бол гэрийн дулаанаа өөрийнхөө хүссэн хэмжээнд тохируулахад л хангалттай юм.

14. Лаа хэрэглэх

Лааг цор ганц гэрэл, тоггүй болсон үед ашигладаг гэвэл өрөөсгөл ойлголт юм. Хүйтэн үед ч гэсэн лааг ашиглаж, гэрээ дулаацуулж болдог байх нь ээ. Өрөө бүртээ лаа асааж, гэрээ дулаацуулаарай. Харин гал алдах, хүүхэд хүрч, гэмтэх зэргээс урьдчилан сэргийлж, хаана тавихаа сайтар бодолцож, үзэх нь чухал юм.

15. Ноосон материалтай оймс өмсөх

Ноосон материалтай оймс өмссөнөөр даарахгүйгээс гадна бүтэн өдрийн турш дулаахан байх бөгөөд хүн хөлнөөсөө даарснаас болж, олон төрлийн ханиад томуу тусдаг болохыг та надаар хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. Тиймээс өвлийн хүйтэнд ноосон материалтай оймс өмсөж хэвшээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!