Аз жаргалын цэцэг: Хүслийг тань биелүүлж, мөрөөдлийг тань бодит болгоно!

Энэ гараг дээр амьдарч байгаа хүн бүхэн аз жаргалыг хүсч мөрөөддөг. Тэдний хүсэл юу ч байлаа гэсэн эцэстээ аз жаргал дээр тогтдог жамтай. Харин та энэхүү нандин хүслээ хэрхэн биелүүлэхээ мэдэхгүй, гунигтай саарал өдрүүдийг өнгөрүүлсээр явна уу? Тэгвэл бид та бүхэндээ хүсэл биелүүлэгч цэцэгний түүхийг өгүүлж, хэрхэн таны мөрөөдлийг бодит болгохыг зааж өгье.

Хүсэл биелүүлэгч цэцэгний домог нь манай хойд хөрш болох Орос улсад тун ч алдартай. Хүн бүхэн тус цэцэгт хүслээ шивнэн залбирч, сэтгэлдээ тодоор дүрслэн төсөөлдөг байна. Чин сэтгэлээр бодож залбирсан хүсэл хэдхэн хоногийн дотор биелж, хүн бүхэн аз жаргал, инээд хөөрөөр дүүрэн байх гэнэ. Оросын нэгэн жижигхэн тосгонд жилийн дөрвөн улиралд үхэшгүй мөнх цэцэглэж, өнгө алагласан нэгэн гоёмсог цэцэг ургадаг байжээ.

Тосгоны хүүхэд багачуудаас авахуулаад хөгшид өтгөс хүртэл тэр шидэт цэцгийг алмайран гайхаж, тахин шүтэх болсон байна. Зовлон бэрхшээлтэй байгаа хүмүүс цэцгэн дээр ирж, аврал гуйн, жаргал хайрлаач хэмээн залбирах болсон төдийгүй удалгүй тэр хүсэл биелж байгааг бусдад дуулгажээ. Ийнхүү цэцэгний тухай цуурхал тосгоноос хальж, ойр хавийн зэргэлдээ орших тосгоны хүмүүст хүрч, эмх замбараагүй байдал үүсч эхэлсэн байна.

Зарим нэг шунахай сэтгэлт хүмүүс цэцгийг тасалж, өөрийн гэртээ аваачиж, хэмжээлшгүй шуналаа гүйцэлдүүлэхийг хүсч, олны дунд зөрчил үүссэн аж. Харин нэгэн мэргэн хүмүн тосгонд очиж, цэцгийг авч, хатаан хадгалан, тосгоны хүмүүсийг цэцгийг зөвхөн сэтгэлдээ тээж төсөөлөн, хүслээ шивнээрэй хэмээсэн гэдэг. Энэ цагаас хойш хүмүүс хүсэл биелүүлэгч цэцгийг дотроо тээж, сайхан бүхнийг хүсэх болсон аж.

Та ч бас тэдний нэгэн адил хүслээ бодит болгохыг хүсч байвал, ердөө л өнгө ялдам сайхан цэцэгсийг дотроо төсөөлөн харж, хүслээ бодон залбираарай. Ингэхдээ та зөвхөн гэгээлэг сайхан, бусдад хор хөнөөл учруулахгүй зүйлсийг хүсэх ёстой гэнэ. Үнэн сэтгэлээсээ итгэн сүсэглэж чадвал, таны тэрхүү итгэл эргээд мөрөөдлийн биелэл болж ирнэ.

Энэхүү цэцгийн түүхийг нэгэн эрдэмтэн тайлбарлахдаа “Цэцэг бол зүгээр л хүмүүсийн итгэлийн илэрхийлэл. Цэцгэнд ямар ч утга байхгүй. Ердөө л таны итгэл дээр суурилж байгаа юм. Та үнэхээр тэр хүсэл биелнэ гэж бодсон бол хэзээ нэгэн цагт заавал биелэх болно. Та өөртөө итгэж, сайхан бүхнийг бодож, эерэг энергиэр өөрийгөө цэнэглэж байгаа цагт аз жаргалаас хэзээ ч зугтаж, холдож чадахгүй” хэмээсэн юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!