Хятад цагаан будааг хуурамч эсэхийг ингэж шалгаарай!
Хятад улс нь цагаан будааны дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч орон бөгөөд жилдээ 200 гаруй тонн цагаан будаа тариалдаг аж. Гэвч энэхүү будаа нь хүний биед маш хортой гэж “Korean Times” мэдээллэв.
Хятадын цагаан будаа үйлдвэрлэгч компаниуд нь хуванцар, төмсний цардуул зэргийг ашиглан хуурамчаар цагаан будаа гарган авч зардаг болох нь нотлогджээ. Түүнчлэн худалдан авагч нарыг хуурахын тулд органик будаатай холин зардаг байсан аж. Дээрх мэдээлэл үнэн, худал эсэхийг олж тогтоохын тулд мөрдөн шалгалт хийснээр эцсийн дүгнэлт гарчээ.
Хятадын будаа нь жижиг хуванцар ууттай байдаг. Гэсэн хэдий ч, органик болон хуурамч будаа хоёрын хооронд ялгаатай байдаг тул таныг хуурамч эсэхийг шалгахад дараах аргууд тусалж чадах болно.
Туршилт-1 Ус
Нэг аяга усанд амны халбагаар цагаан будаа хийнэ. Хэрэв цагаан будаа усны ёроолд тунан үлдвэл органик будаа юм.
Туршилт-2 Гал
Цагаан будаан тариаг шатааж үзэхэд шатахгүй байвал органик харин шатаж байвал хуурамч юм.
Туршилт-3 Үр тариа
Цагаан будааны хэд хэдэн үр тариа байдаг. Хэрэв цагаан будааг нунтаглаж үзэхэд цагаан өнгөтэй байвал органик шар өнгийн толбо анзаарагдвал хуурамч юм.
Туршилт-4 Материал.
Цагаан будааг хуванцар савтай усанд хийгээд хэдэн өдрийн турш байлгана. Хэрэв цагаан будаанд өөрчлөлт гарахгүй бол органик аж.
Иймд уншигч та бүхэн өөрсдийн эрүүл мэндээ хамгаалахын тулд идэж буй цагаан будааг хаанаас гаралтай, эрүүл ахуйн шаардлага хангасан эсэхийг шалгаж үзээд хэрэглэвэл зохимжтой. Мөн дээрх туршилтуудыг хийж үзэх нь хамгийн зөв арга билээ.