Минимилист хэв маягийг эрэлхийлэгч хэн бүхэнд: Жижиг угаалгын өрөө харин ч илүү давуу талтай!

Сүүлийн үед залуу гэр бүлүүд том метр квадраттай, нүсэр байрнаас илүүтэй жижиг байрыг интерьерийн зөв шийдлээр тохижуулахыг голчилдог болсон билээ. Энэ нь ч үнэхээр гайхалтай шийдэл болж чаддагийг дурдъя. Иймд бид танд жижиг талбайтай угаалгын өрөөг хэрхэн ухаалгаар шийдэж болохыг амжиж дуулгая.

1. Угаалтуурын ард ханыг бүхэлд нь бүрхэх том толийг байрлуулж өгөөрэй. Учир нь толь нь ямар ч жижиг талбайг 1 дахин том харагдуулдаг.

2. Нэмэлт шүүгээ, тасалгааг ванны хананд нэмэлтээр суулгаж өгөх хэрэгтэй. Ингэснээр зай талбайг хэмнэж, тав тухыг цогцлооно. Эс бөгөөс шинэ шүүгээ авч байршуулбал, маш их зайг эзэлнэ.

3. Ванны хөшиг тогтоогчийг хагас дугуй хэлбэртэй байхаар сонгож байршуулвал, илүү их өнгө үзэмжийг нэмэхээс гадна, тав тухыг мэдрүүлнэ.

4. Мөн дашрамд дурдахад, угаалгын өрөөндөө илүү гэрэл гэгээтэй цайвар өнгийн эд зүйл, өнгийг оруулах хэрэгтэй. Ингэснээр өрөө илүү цэлгэр, зай талбай томтой харагдана.

5. Угаалгын өрөөнд жижиг сажиг хэрэглэгдэхүүн их байх тусмаа, өрөөг илүү эмх замбараагүй, давчуу харагдуулдгийг сануулах нь зүйтэй.

6. Суултуурын ард ханатай ижил, нэмэлт тавцанг хийлгэж өгөөрэй. Ингэснээр өрөө илүү эмх цэгцтэй, бас зайтай харагддаг.

7. Угаалгын өрөөний шүүгээний хаалганд нэмэлт тоноглолыг суулгаж өг. Ингэвэл та үсний сэнс, зарим гоо сайхны бүтээгдэхүүнээ зай эзлэхгүй байдлаар илүү эмх цэгцтэй хурааж чадна.

8. Мөн шүүгээний хаалганд нэмэлт соронзон тоноглолыг суулгаж өгөөрэй. Ингэвэл та жижиг сажиг хумсны хэрэглэгдэхүүн, мөн үсний хавчаараа хадгалж чадна.

9. Мөн иймэрхүү нэмэлт шүүгээ, тоноглолыг суулгаж өгвөл, та дотор нь нүүр будгийн хэрэгсэл болон жижиг сажиг зүйлсийг хийж чадна.

10. Мөн алчууруудыг ил өлгөхөөс илүү, цэвэрхэн ороож далд хийх нь оновчтой. Иймд та аль болох жижиг сажиг зүйлсийг ил бус далд байлгаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!