Хүүхдүүдийнхээ зургийг цахим сайтад тавих нь таны бодож байгаагаас ч илүү аюултай!

Судлаачдын дүгнэснээр, энгийн нэгэн эцэг эх жилд дунджаар хүүхдийнхээ 300 гаруй зургийг цахим сайтад нийтэлдэг болох нь тогтоогджээ. Хэрэв та ч гэсэн тэдний нэг бол, энэ мэдээлэл танд маш их хэрэг болно.

1. Хүүхдийнхээ зургийг оруулахдаа байршлыг тэмдэглэвэл, та гэмт хэрэгтэнд тусалж байгаа хэрэг

Цахим гэмт хэргийн ихэнх тохиолдолд эцэг эхчүүдийн хариуцлагагүй хайнга үйлдлээс болдог. Шунахайн сэдлээс үүдэлтэй гэмт хэргийн хамгийн эхний хохирогч нь таны гэм зэмгүй хүүхэд байх боломжтой. Тиймээс хүүхдийн зураг, байршил, дэлгэрэнгүй мэдээллийг тэдэнд өгч болохгүй.

2. Интернэт дахь хэт их мэдээлэл, гэмт хэргийн тоог нэмсээр байдаг

Хүүхдийн төрсөн өдөр, гэрийн хаяг, төрсөн газар, тэжээвэр амьтдын нэр, хүүхдийн тань дуртай спорт, дэмждэг баг гэх мэт мэдээллүүд эргээд хүүхдийн тань ашиглах зэвсэг болж байдаг. Иймд хэт их зүйлийг дэлгэх хэрэггүй.

3. Цахим орчны мэдээлэл, аюултай хүмүүст сэжим өгдөг

Энэ төрлийн гэмт этгээдүүд, урьдаас хохирогчоо тоочиглож, маш их судалгааг хийсэн байдаг. Тиймээс таны оруулсан мэдээллүүд гэмт этгээдүүдэд маш их боломжийг олгодог.

4. Хүүхэд насны зургууд, түүний ирээдүйг бүрхэнэ

Хүүхэд тань өсөж томрон шинэ хамт олонтой, найз нөхөдтэй болно. Энэ үед түүний хүсээгүй багын зургууд ил болж, олон харилцаанд цэв суулгаж мэдэх юм.

5. Хүүхдийн бусдад дээрэлхүүлэх шалтгаан ч болж мэднэ

Өөрийн амьдарч буй амьдрал, хүүхдийн тухай хэт их мэдээллийг оруулах нь түүнийг бусдад дээрэлхүүлэх бас нэгэн шалтгаан болж мэднэ.

6. Хүмүүсийн анхаарлын төвд, нүдний өмнө амьдрах нь хүүхдэд таатай санагдахгүй

Хэдийгээр таны хүүхэд балчир байгаад, одоогийн таны хийж буй зүйлийг ойлгохгүй байж болох ч, ирээдүйд бүх зүйлд өөр байх болно. Иймд та түүнд гадаад орчин, амьд байгальтайгаа ойр байхад нь туслах хэрэгтэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!