Хүүхдийнхээ хуучирч муудсан чихмэл тоглоомыг хэрхэн шинэ мэт өнгөлөг болгох аргыг зааж өгье!

Өхөөрдөм хөөрхөн чихмэл тоглоомууд нь бидний балчир үрсийн дотны андуудын нэг шүү дээ. Гэвч иймэрхүү тоглоомууд нь тоос тортгийг өөртөө авч, хүүхдэд харшил үүсгэх, ямарваа нян тээвэрлэх гэх мэт сөрөг тал ихтэй. Харин та эдгээрийг гэрийн нөхцөлд ариутгаж, цэвэрлэж чадвал, энэ бүх асуудлыг шийдэж чадах юм.

  1. Хамгийн амархан энгийн арга бол мэдээж тэдгээрийг угаалгын машинд угаах явдал байдаг. Гэвч ингэснээр тэдгээрийн өнгийг бүрэн сэргээж чадах эсэх нь эргэлзээтэй.

Хэрэв тоглоомыг угаалгын машинд угаах бол заавал угаалгын сээтгэн уутыг ашиглаарай. Ингэснээр энгийн угааснаас илүү өнгө оруулдаг.

Угаасны дараа жихмэлийн анхны хэлбэрт заавал оруулж хатааж байхыг хүсье.

2. Жижигхэн тоглоомыг угаалгын машинд угааснаас гараар угаах нь илүү тохиромжтой.

Хэрвээ та гараараа угаахаар шийдсэн бол, угаалгын хувиндаа бүлээн ус хийж, дээр нь аяга угаах шингэнээс хийж өгөөрэй. Учир нь энэхүү шингэн нь хир, тоос, тосыг гаргахдаа гаргууд сайн юм.

Харин угаасны дараа хамгийн сүүлд нь цэвэр усаар зайлахаа мартваа.

Ингээд л таны тоглоом яг л шинэ мэт өнгө орсон байхыг та харах болно.

3. Толбо арилгаж, өнгийг сэргээхийн тулд та хүнсний скоч, хүнсний сода хэрэгтэй.

Жихмэлээ норгож, угаасны дараа хүнсний содагаар бүхий л хэсгийг үрж, түрхэх хэрэгтэй. Ингээд гадуур нь хүнсний скочоор ороогоод үзээрэй.

Ойролцоогоор 15-20 минутын турш байлгасны дараа, илүү содаг багсаар авна.

Ингээд хамгийн сүүлд хатсаных нь дараа содаг тоос сорогчоор сайтар соруулж аваарай. Тоглоом эргээд шинэ мэт боллоо.

4. Мөн хүнсний сода болон цагаан цууны тусламжтай өнгөө алдсан тоглоомын өнгийг сэргээж болно.

1/2 аяга хүнсний содан дээр цагаан цуу нэмж, зуурмаг болгоно. Ингээд үүнийгээ жихмэл тоглоом дээрээ сойзоор үрж, ямарваа тоглоомын өнгийг сэргээнэ.

Ингээд л таны тоглоом ахин урьдын хэвэндээ орлоо.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!