Өнгөө алдаж муудсан хөшгөө гаргаж хаяна гэж үү? Үгүй шүү, учир нь бид танд үүнийг хэрхэн шийдэх арга замыг зааж өгөх гэж байна!

Айл гэр, албан тасалгааны алинд ч маш тохиромжтой туузан хөшгийг үнэндээ яаж цэвэрлэх тал дээр бид арга мухардчихаад байдаг шүү дээ. Тэгвэл дараах аргыг туршаад үзвэл ямрав дээ.

1. Тоосыг соруул

Хамгийн түрүүнд та хөшигнийхөө тоосыг сайтар соруулах хэрэгтэй. Ингэснээр хөшгийг цэвэрлэхэд илүү амархан байх болно.

2. Цэвэрлэгээний уусмал бэлтгэх

4 аяга бүлээн усанд 1 цайны халбага аяга угаах шингэн хийж хутгаарай. Ингээд уусмалаараа бид хөшгийг арчих болно.

3. Сайтар зүлгэх

Аяга таваг угаах спонж ашиглан, туузан хөшгийг сайтар зүлгэж арчаарай. Ингэхдээ сайтар хөөсрүүлэх нь чухал юм.

4. Цэвэр усаар зайлах

Ингээд хамгийн сүүлд та цэвэр усанд базсан алчуураар хөшгийг сайтар арчиж аваарай.

Ингээд л хөшиг гайхалтай өнгө орсныг та харах болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!