Энэ хавар охидын дунд трэнд болох шинэлэг загварууд: Танд таалагдах нь лавтай!

Загварлаг дэгжин охиддоо зориулан, энэ хавар трэнд болох хувцас загваруудыг та бүхэндээ танилцуулъя. Та өдөр тутмын хувцаслалтандаа эдгээрээс санаа аваарай!

1. Хулсан цүнх

Сүүлийн үед охид залуусын дунд маш шинэлэг хулсан цүнх моодонд ороод байгаа гэнэ шүү. Та хаврын дулаан өдрүүдэд хулсан цүнхээр өөрийгөө гоёоорой.

2. Аавын пүүз

Хуучны бамбагар хэрнээ маш олон өнгөний оруулга бүхий өнгөлөг пүүзнүүд охидын дунд эрэлттэй байгааг дуулгахад таатай байна. Та ч гэсэн туршаад үзээрэй.

3. Олон нугалаатай даашинз, пальто

Урьд нь олон оруулга бүхий салбагар гэмээр даашинзууд хоцрогдоод байсан бол энэ хавар харин ч загвар болон эргэн ирлээ. Үүн дээр пальто ч мөн нэмэгдсэн.

4. Могойн хээтэй хувцас

Могойн хээтэй өмд, ретүз, гутал, цүнх гэх мэт зүйлс эргэн ирлээ. Гэвч нэг дор хэт олон өнгийн хээ ашиглах хэрэггүй.

5. Хөхөвчөө ил гаргах

Хөхний даруулгаа ил гаргасан загварууд нь маш шинэлэг бас таныг үнэхээр халуухан харагдуулах болно.

6. Дугуйчдын шорт

Биеийн галбир гаргасан бариу, шорт энэ хавар моодонд орж байна. Ялангуяа зуны улиралд өмсөхөд илүү тохиромжтой.

7. Чулуун хослол

Нэгэн үе хоцрогдоод байсан чулуун оруулга бүхий өнгө өнгийн чамин хослолууд нь энэ хавар моодонд орж байна. Хэрэв танд байхгүй бол цуглуулгандаа нэмэхэд илүүдэхгүй болов уу.

8. Нүцгэн өнгө

Нүцгэн өнгө нь хэзээд классик дэгжин сонголтуудын нэг байсаар ирсэн. Байх ч болно. Таны сонголтонд үргэлж байдаг гэдэгт эргэлзэхгүй байна.

9. Хээтэй өргөн өмд

Ялангуяа өсвөр үеийнхэнд илүү зохимжтой, өргөн загвартай хээтэй загварын өмд нь маш эрэлттэй байна. Та ч гэсэн яагаад туршаад үзэж болохгүй гэж?

10. Лакан хүрэм

Нэг үе лакан гутал моодонд орж байсан бол энэ удаа лакан хүрэм эргэн ирлээ. Өмссөн байхад таныг үнэхээр дэгжин, бас загварлаг харагдуулах болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!