Энэ жорыг мэддэг байсан ч хэрэглэдэггүй байсандаа харамсаж сууна. Тэгсэн бол ингээд тариа тариулаад, өвчиндөө шаналж хэвтэхгүй байж…

Бид өдөр тутамдаа маш олон мэдээлэлтэй тааралдаж байдаг. Тэрэн дундаас хэрэгтэй нэгнийг хадгалж авах боловч, дараа нь уншина даа гээд мартах нь элбэг билээ. Би ч бас тэдний нэг. Маш олон мэдээлэл хадгалдаг боловч тэрэн дундаасаа хэрэгжүүлдэг нь ховор.

Ялангуяа цагаан гаатай цайг ямар их ач тустайг зөндөө уншиж мэдсэн боловч, огт амьдрал дээр хэрэгжүүлж байгаагүй. Одоо харин үүндээ харамсаж сууна. Учир нь би цагаан гаатай цайг эрт ууж эхэлсэн бол одоо ингэж ханиаданд идэгдэхгүй, дархлаа муутай болохгүй байлаа. Гэхдээ одоо ч болов мэдсэндээ баяртай байна.

Цагаан гааны ач тус

Хоол боловсруулах системийг сайжруулна: Цагаан гаанд агуулагдах фенолик нэгдэл нь хоол боловсруулах замыг цэвэрлэж, үйл ажиллагааг нь дэмжинэ

Огиудас цутгах: Хэрэв таны дотор муухайрч, огиудас цутгаад байвал нэг аяга цагаан гаатай цай уухад хангалттай юм.

Ханиад томууг эмчилнэ: Үрэвсэл, бактерийн эсрэг үйлчилгээтэй цагаан гаа нь ханиадны бактерийг устгаж, таныг хурдан эдгэрэхэд тусална.

Өвчин намдаана: Цагаан гаа нь байгалийн өвчин намдаагч юм. Жеоржиагийн их сургуульд хийгдсэн судалгаагаар цагаан гаа нь төрөл бүрийн өвдөлтийг 25 хувиар намдаадаг болохыг баталжээ.

Зүрх судасны өвчнийг эмчилнэ: Энэ нь холестеролын түвшинг бууруулж, цусан дахь сахарын хэмжээг хянах төдийгүй цусны өтгөрөлтөөс сэргийлнэ.

Цагаан гаатай цай бэлтгэх жор

Орц:

  • Ус – 1 аяга
  • Турмерик – халбаганы дөрөвний нэг
  • Нунтаг цагаан гаа – халбаганы дөрөвний нэг
  • Цэвэр зөгийн бал
  • Кокосын сүү эсвэл өөр сүү

Бэлтгэх арга:

Усаа халааж, дээр нь турмерик, цагаан гаагаа хийж хутгаад буцалгаарай. Одоо галаа багасгаж, 10 минут байлгана. Дээр нь сүү болон зөгийн балаа нэмснээр таны цай бэлэн болох аж.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!