Эдгээр аргыг хэрэгжүүлснээр манай гэрийн интернет хурд 5 дахин хурдан болсон. Та ч бас туршаад үзээрэй!

Интернэтгүй амьдрах нь жолоочгүй таксигаар явахтай адил болжээ. Бидний амьдралын салшгүй хэсэг болсон интернэтийг ашигладаггүй хүн гэж ховор бөгөөд зарим тохиолдолд гацаж, удан бухимдал төрүүлж байдаг. Харин үүнийг шийдвэрлэх хачирхалтай болоод хялбар аргуудыг танд дуулгая. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйг хамтдаа сонирхьё.

1. Рүүтэрээ унтрааж асаах

Интернэт тань гацаад, хурд нь буурсан тохиолдолд хамгийн түрүүнд авах арга хэмжээ бол рүүтэрээ унтрааж асаах юм. Мэдээж үүнийг мэдэхгүй хүн гэж үгүй боловч туршаад үзэхэд гэмгүй болов уу?

2. “Рүүтэр”-ээ аль болох хоосон газар тавих

Рүүтэр нь өөрөөсөө интернэт цацаж, биднийг цахим сүлжээгээр аялах боломжыг гаргаж өгдөг. Үүнийг өрөө, гэрээр ямар ч асуудалгүй түгэн тараахын тулд аль болох хоосон газарт тавьж байгаарай. Одоо танай гэрийн “wifi” огцом хурдан болсон гэдэгт итгэлтэй байна.

3. “Рүүтэр”-ээ дээр тавих

Та рүүтэрээ хаана байрлуулдаг вэ? Арай дор байрлуулчихаад интернэт удаан байна гэдэг юм биш? Рүүтэрээ дээш тавих тусам интернэтийн хурд нэмэгдэж, таны асуудлыг хормын төдийд арилгаж өгнө.

4. “Рүүтэр”-ээ цахилгаан хэрэгслээс хол тавь

Рүүтэрийг цахилгаан хэрэгслээс байнга хол тавьж байх хэрэгтэй. Учир нь зурагт, нөүтбүүк, утас зэрэг нь рүүтэрийн ажиллагааг доголдуулж, сөрөг үр дүн үзүүлдэг байна. Иймд аль болох хол зайтай байлгаж, ашиглаарай.

5. Антенийг нь салгах

Хэрэв “wifi” тань удаад хамаг уурыг тань барж орхиод байвал рүүтэрийнхээ антенуудыг салгаж, өөр өөр чиглэл рүү хандуулаад үзээрэй. Хурд нь нэмэгдэж, сайжрах бөгөөд таны нүдэн дээр өөрчлөлт гарна.

6. Параболлог антен

Рүүтэрийн тань ажиллагаа муудаж, интернэт муу цацаж, хурд гэж авах юмгүй байгаа юм биш биз? Тэгвэл танд параболлог антенийг санал болгоё. Үүнийг та гэртээ хялбархан хийх боломжтой юм. Төмөр, металл эдлэл сонгож, антентай нийлүүлж холбож өгөхөд л хангалттай. Ингэснээр интернэтийн тань хурд нэмэгдэж, цагийг тань хэмнэнэ.

7. “DD-WRT firmware”

Бүх рүүтэр нь үйлдвэрийн тохиргоотой байдаг. Харин та хурд муутай рүүтэрийнхээ тохиргоог шинэчилж, илүү хурдан, хүчин чадал ихтэй болгож өөрчилж болно. Ингэхийн тулд танд “DD-WRT firmware” гэх сайт хэрэг болох бөгөөд үүнийг та комьпютертээ татаж, суулган, рүүтэрээ шинэчлээрэй.

8. Хуучин рүүтэрийг ашиглах

Та элэгдэж хуучирсан рүүтэрээ хаях гэж байвал анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Хуучин рүүтэрийг “wifi” дамжуулагч болгон ашиглах боломжтой байдаг. Дээр дурдсан “DD-WRT firmware” ашиглан, комьптердээ суулгаж, хоёр рүүтэрдээ залгаж уншуулна. Харин хоёр рүүтрээ гэрийнхээ хол зайтай тавьснаар маш өндөр хурдтай интернэт таныг хүрээлэх болно.

9. Интернэтийн холболтын хурд яагаад буурдаг вэ?

Буруу тохиргоотой компьютероос болж интернэтийн холболтын хурд буурдаг. Хангалтгүй ой санамж , хэт ачаалалтай процессор, хугацаа нь хэтэрсэн хуучин браузер зэрэг нь холболт удаашрах шалтгаан болдог байна. Мөн хэрэглэгчийн компьютер вирустсэн үед ачаалал үүсгэж компьютерийг удаашируулдаг. Таны үйлчлэгч оператор холболтын хурдыг хамгийн өндөр байлгах тохиргооны талаархи мэдээллээр таныг хангах эсхүл уг тохиргоог хийж өгөх үүрэгтэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!