Ердөө 30 минутанд тахианы махтай амтат хуурга хийж сурцгаая!
Бид яарч сандарсан үедээ юу ч хамаагүй идчихээд гарч оддог. Гэвч энэ нь маш буруу үйлдэл бөгөөд бид өег, шим тэжээлтэй хоол тогтмол идэж байж л эрч хүч, энергиэр цэнэглэгдэх юм шүү. Иймд өнөөдөр та бүхэндээ ердөө 30 минутанд хийж болох амтат хоолнуудыг жорыг дуулгаж, хэрхэн хийх зааврыг өгөхөөр бэлтгэлээ.
Орц:
Тахианы цээж мах- 450 гр
Гоньд- 1 халбага
Нунтаг халуун чили- 1 халбага
Кошер давс
Хар перец- 1 халбага
Ургамлын тос- 1 халбага
Амтат чинжүү (улаан)- 1 ширхэг
Сонгино- 1 ширхэг
Мөөг- 1 аяга
Сармис- 3 хумс
Хийх арга:
Гоньд, нунтаг халуун чили, давс, перец зэргээр махаа амталж, бага зэрэг амраана. Дараа нь хэрчиж бэлтгэсэн махаа ургамлын тосондоо хуурч, дээрээс нь хэрчсэн сонгино, сармис, мөөг, чинжүү зэргээ хийж өгөх юм. Мах болон чинжүүгээ болтол нь хуурах бөгөөд амтыг нь үзэж бага санагдвал дахин бага зэрэг давс, перец хийж өгч болно.