Уур чинь хүрээд давчдаад байвал, энийг идчих! Одооноос яахаа мэдэхгүй бухимдаж, өөрийгөө зовоох хэрэггүй боллоо

Бид үргэлж л ямар нэгэн асуудалтай тулгарч, сэтгэл санааны дарамтанд ордог. Эсвэл заримдаа яаснаа ч мэдэхгүй стрессдэж, хамаг ажлын бүтээмж буурдаг. Энэ үед та ямар арга хэмжээ авдаг вэ? Ихэнх хүмүүс зүгээр л уураа дотроо хадгалж, зүгээр болох хүртэл нь өөрийгөө зовоож тарчлаасаар байдаг шүү дээ. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ бухимдал, стресс, эморол зэргээс аврах хоол хүнсийг танилцуулж байна. Одооноос тайвшруулах эмийг мартаарай.

Ногоон цай

Хүмүүс депрессээс салахын тулд эрт дээр цагаас л ногоон цайг ашигласаар иржээ. Энэ нь аз жаргалын дааврыг өдөөж, уйтгар гуниг, уур бухимдлыг хормын дотор үлдэн хөөдөг байна. Тиймээс та яахаа мэдэхгүй давчдаад байвал ногоон цай уугаарай.

Бүйлсэн самар

100 гр бүйлсэн самарт 268 мг магни агуулагддаг бөгөөд энэ нь таны сэтгэл санааг тайтгаруулж, хэвийн байдалд шилжихэд тусална. 19-30 насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс өдөрт 400 мг магни авч байх ёстой гэнэ шүү.

Шоколад

Ажлын бүтээмж буурч, уур бухимдал хүрч эхлэхэд ганц хоёр нүд шоколад идчих. Сэргээд л ирнэ шүү. Ялангуяа ажил хийх, сурахаас ч дургүй хүрч, зүгээр л нүдээ аниад унтмаар санагдаж байвал, шоколад танд буцаж эрч хүчээр дүүрч, мөрөөдөл зорилгынхоо төлөө ажиллаж, сурахад тусална.

Нэрс

Хүчтэй антиоксидант гэдгээрээ алдартай нэрс нь таныг уйтгар гуниг, уур бухимдлаас салахад хамгийн том тусыг хүргэнэ. Мөн энэ нь тархины шинэ эс бий болоход ч өөрийн хүч нэмэрээ оруулдаг гэнэ шүү.

Бууцай

Бууцайнд фолийн хүчил их хэмжээгээр агуулагддаг. Харин фолийн хүчил нь аз жаргалын даавар болох сератонин-г нэмэгдүүлдэг байна. Аз жаргалын даавраа нэмэгдүүлсэн байхад ахиж та гуниглаж, гутрах хэрэг бий гэж үү?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!