Өвөл болсон ч олигтой цайрахгүй, сэвх толбо тань бүдгэхгүй, зузаан энгэсэгээр хучиж явна уу? Тийм бол энэ аргыг туршаад үз. Таныг баярлуулах нь лавтай!

Арьс маань өөрөө хамгаалах, илэрхийлэх, амьсгалах маш олон төрлийн үүрэгтэй эрхтэн. Арьсны өнгөт эс буюу меланин нь хүний арьсанд байх ёстой элемент. Арчилгаа буруу байх юм бол борлохоос гадна сэвх, нөсөө үүсдэг.

Нөсөө нь цэвэр дотор эрхтний үйл ажиллагаатай холбоотой байдаг. Эмэгтэйчүүдийн өвчин мөн элэг цөс, бөөрний үйл ажиллагаатай холбоотойгоор нөсөө үүсдэг. Нөсөөг эхний үед зөв оношлоод мэргэжлийн хяналтан дор зөв эмчлэх юм бол арилдаг. Дотор эрхтнээс үүдэлтэй нөсөө бараг арилдаггүй. Ийм нөсөө нь ихэвчлэн хос хосоор үүсдэг байна. Хэрвээ нүүрний нэг талд ганцаар үүссэн бол дотрынх биш ямар нэг хуурайшил, гадны нөлөөтэй холбоотой үүссэн сэвх гэсэн үг. Ингээд гэрийн нөхцөлд нөсөө толбо арилгах шилдэг аргыг хүргэе.

Лимоны шүүс

Шинэхэн шахсан лимоны шүүсийг шууд нүүрэндээ түрхэх. Лимоны шүүс нь нөсөө толбонд байдаг меланинийг арилгах хүчил агуулдаг. Тиймээс нөсөө толбыг 1-2 сарын дотор арилгана. Мөн түүнд агуулагдах витамин C нь арьсыг цайруулах үйлчилгээтэй. Лимоныг хэрчээд нөсөө толботой хэсэг дээрээ шууд тавина. 30 минутын дараа хүйтэн усаар угааж цэвэрлээрэй.

Лимоны шүүс, сахарын холимог

Нэг ширхэг лимоныг шүүсийг сайтар шахаад жижиг саванд хийнэ. Дээр нь 2-4 цайны халбага сахарыг нэмж өгнө. Зуурмаг болтол нь сахраа бага багаар нэмнэ.

  • Нөсөө толботой хэсэг дээрээ түрхээд зөөлөн үрж өгнө.
  • Маскаа цаг гаран нүүрэнд түрхээд хүйтэн усаар угаагаарай.
  • Энэ маск нь хуурай арьсыг хуурайшуулдаг учир заавал тэжээлийн тос түрхэж байгаарай.

Зөгийн бал, сахар, лимоны шүүс

Тал лимоны шүүсийг шахаад 2 цайны халбага сахар, 2 цайны халбага зөгийн балыг хооронд нь сайтар холино.

  • Нөсөө толботой хэсэг дээрээ түрхэнэ.
  • 30 минутын дараа хүйтэн усаар угааж цэвэрлэнэ.
  • Зөгийн бал нь таны арьсыг хэт хуурайшихаас сэргийлнэ.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!