Бүсгүй та юбка өмсөхдөө арай эдгээр алдааг гаргадаг юм биш биз?

Урт, богино, өргөн нарийн гээд л төрөл бүрийн загварлаг юбканууд нь бүсгүйчүүдийг эмэгтэйлэг бас дур булаам харагдуулж чаддаг. Гэвч маш олон эмэгтэйчүүд юбка өмсөхдөө дараах алдаануудыг гаргадаг байна.

1. Тухгүй болон зохицолгүй гутал сонгох

Зарим бүсгүйчүүд зохимжтой л бол, өөрийн хөлд эвгүй холгосон, багадсан, эсвэл томдсон гутлыг ч өмсөөд явах зоригтой, шийдэмгий хүмүүс юм. Аль эсвэл тухтай боловч хэт хуучны, загвар муу гутлыг өмсөж болно. Гэвч тухтай болон загварлаг хэмээх үгсүүд нэг дор хэрэгжиж болдог гэдгийг санаарай.

2. Дээгүүрээ буруу хувцас сонгох

Сүүлийн үед юбка өмсөхөд дараах хэдэн чухал дүрэм хэрэгжих болсон:

  • Богино юбкаг нимгэн цамц эсвэл майкан дээр өмсөх
  • Дэрвэгэр юбкаг бариу цамцтай хослуулах
  • Сул цамцыг бариу юбкатай хослуулах

3. Дотоожоо буруу сонгох

Зарим бүсгүйчүүд юбканыхаа цаанаас дотоожоо гэрэлтүүлээд явах нь бий. Иймд та өмсөх юбканыхаа өнгөтэй дотуур хувцсаа хослуулаарай.

4. Уртаа тохируулдаггүй

Ялангуяа богино хөлтэй бие жижигтэй бүсгүйчүүд өвдөгнөөс доош урттай юбка сонгоод хэрэггүй. Ингэвэл таны хөл улам богино харагдахаас гадна, намхан харагдуулдаг болохыг санаарай.

5. Муу материалтайг сонгодог

Ингэснээр бөөсрөх, урагдах, цоорох гэх мэт таны хүсээгүй олон үр дагаврыг авчрах болно. Иймд маш сайн материалтай, өөртөө таарсан юбкаг өмсөөрэй. Эс бөгөөс таныг олны өмнө эвгүй байдалд оруулж мэдэх юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!