Ердөө 3-хан орцтой, 15 минутанд хийж болох амтат жигнэмэг: Хүүхдүүд маш амтархан иддэг
Амттай боорцог жигнэмэгийг зөвхөн худалдаж авдаг юм биш шүү дээ. Түүний оронд та яагаад өөрөө бяцхан үрсээ баярлуулах амттай жигнэмэгийг хийж болохгүй гэж?
Орц:
- 1/3 аяга кокосны үйрмэг
- 1 лааз молоко
- 1 цайны халбага ванилийн нунтаг
Хийх арга:
- Зуухаа 350 хэмд халаана
- Том саванд кокосын үйрмэг болон өтгөрүүлсэн сүүгээ хийж, хооронд нь сайтар зуурна.
- Ингээд наалддаггүй цаасан дээр халбага ашиглан, дусаах маягаар хэлбэржүүлнэ
- Үүнийгээ зууханд хийж 15 минут болсны дараа гаргана. Энэ үед өнгө нь бор шаргал харагдана.
- 5 минут хөргөсний дараа идээрэй!