Сав суулганы шилэн тагийг хэрхэн шинэ мэт, гялалзсан болгох вэ?

Шилэн эдлэл, ялангуяа тогоо, хоолны савны тагийг өнгө оруулна гэдэг маш бэрх. Хэдийгээр маш сайн угааж, цэвэрлээд байгаа хэр нь л загалтаж, өнгөө алдсан хэвээр байдаг шүү дээ.

Шилэн эдлэлээ цэвэрлэхэд танд дараах зүйл хэрэг болно. Үүнд:

  • 2 цайны халбага
  • 2 цайны халбага гичийн нунтаг
  • Шингэн саван
  • 1 стакан буцалсан халуун ус

1. Эхлээд тогооныхоо бариулыг нь салгаж аваарай.

2. Дараа нь дээрх хольцуудаа хутгаж зуурмаг болгоно. Ингээд зуурмагаасаа спонжид шингээж, сайтар үрж цэвэрлэсний дараа 30 минут орхино. Дараа нь сойтгоороо үрж, цэвэр усаар зайлна.

Ингээд л шилэн таг шинэ мэт маш гоё гялалзаж, өнгөр сууж бохирдох нь ч бага байх болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!