Цагаан сараас өмнө гэдсээ нэг сайхан цэвэрлэчих үү? Тэгвэл эдгээр хүнсийг хэрэглэ! Таны дотор эрхтэнг гайхалтай цэвэрлэх болно

Хүний бие махбодь өөрийгөө цэвэрлэх маш нарийн тогтолцоотой байдаг. Хэдий тийм боловч, бидний өдөр тутмын буруу хэвшил, хооллолт зэргээс шалтгаалан тэрхүү тогтолцоонд гажуудал үүсч, хортой бодис биед маш ихээр хуримтлагддаг байна. Ялангуяа малын гаралтай тослог хоол хүнс их хэрэглэх, хөдөлгөөн дутагдах, стресс зэргээс болж бүдүүн гэдсэнд бохирдол үүсгэдэг байна. Энэ нь эргээд “жин нэмэх” хэмээх аюулыг үүсгэдэг. Ингээд та бүхэндээ дотор эрхтэнг цэвэрлэх жимс болон хүнсний ногоог танилцуулж байна.

1. Улаан сонгино

Ходоод гэдэс, бодисын солилцооны хямрал, амин дэм дутагдахад сарын турш хоолны өмнө сонгинын шүүс юм уу, нухшийг хоолны халбагаар нэг идэх хэрэгтэй.

2. Өргөст хэмх

Өргөст хэмх шээсний сүвийг цэвэрлэх үүрэгтэй. Өргөст хэмхэд агуулагдаж байгаа луувангийн эд, өргөст хэмхний хүчил зэрэг нь уушги, ходоод, элэгний хорыг гадагшлуулдаг.

3. Хар мөөг

Хар мөөг нь хоол боловсруулах системийн бохир зүйлийг арилгаж, цусыг тунгалагшуулна.

4. Далайн байцаа

Далайн байцаа нь цусны цагаан бөөм олшрох өвчнөөс сэргийлдэг.

5. Байцаа

Цөс болон гэдэс, ходоодыг хамгийн сайн цэвэрлэгч. Ялангуяа цэвэр байцааны шөл уух нь цөс өтгөрөхөөс сэргийлдэг.

6. Алим

Алим нь хүнсний бүтээгдэхүүн гэдсэнд чулуужиж үлдэхээс сэргийлнэ.

7. Интоор

Гэдсэн дэх хорыг тайлах чухал нөлөөтэй. Ходоод нь хорыг маш түргэн ялгаруулан гаргадаг боловч шингээлт муудсан үедээ хорт эдийг ходоодонд үлдээж, хөөн гаргаж чаддаггүй.

8. Гүзээлзгэнэ

Гүзээлзгэнэд олон зүйлийн органик бодис агуулагдаж байдаг тул ходоодыг дэмжиж, элэг, бөөрийг тамиржуулна.

9. Усан үзэм

Элэг, гэдэс, ходоодонд тусалж, цус нөхөх чадварыг нэмэгдүүлнэ.

10. Инжир жимс

Инжир жимс нь элгийг хамгаалах, хор тайлах, халууныг хөөж, гэдсийг зөөллөж, хоол боловсруулах системд сайнаар нөлөөлдөг. /Ихэвчлэн хатаасан хэлбэрээр худалдаалагддаг. Чацарганатай төстэй жимс/

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!