Гэрийн нөхцөлд арьсаа хэрхэн зөв оношлох вэ? Танд салфетка байхад л хангалттай!
Арьсны онцлогоо мэддэг байж л бид гоо сайхны бүтээгдэхүүнийг зөв сонгож чадна. Гэвч арьсыг зөвхөн гоо сайхны салонд шалгадаг гэвэл, өрөөсгөл ойлголт юм. Та гэрийн нөхцөлд, зөвхөн салфетканы тусламжтай арьсаа оношилж чадна.
Арьсыг дотор нь:
- Энгийн ( арьсны баланс жигд, ямар нэг тууралт, батга байхгүй)
- Тослог ( Арьс гялгар, нүхжилт ихтэй, батга болон тууралт их )
- Хуурай ( Хэт хуурай арьстай, арьс гуужиж хуурсан, үрчлээс их)
- Холимог ( Нүүрний зарим хэсэг тослог батгашил, нүхжилт их, зарим хэсэг нь хуурайшиж үрчлээс үүссэн)
- Эмзэг (Ямарваа гадны нөлөөнд амархан цочирдог, улайлт их)
Эдгээрээс аль ч арьс нь эмзэг, мэдрэмтгий байж болно. Гэвч энэ үед бид арьсандаа тохирсон гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэгтэй.
Арьсаа хэрхэн зөв оношлох вэ?
- Өглөө нүүрээ угааж, зөөлөн цэвэрлэх хэрэгтэй.
- Үүнээс хоёр цагийн дараа салфетканы нимгэн давхаргаар арьсны хэсгүүдэд дарж өгөөрэй. Ингэхдээ хамар, дух, эрүү, болон хоёр хацартаа дарах хэрэгтэй.
Ингээд салфетка харна:
- Хэрэв салфетканд ямар ч тосны ус мөр байхгүй бол таны арьс хуурай гэсэн үг.
- Харин дух, хамар, эрүү хэсэг тослогтсон бол та холимог арьстай.
- Мөн нүүрний 2-3 хэсэг бага зэргийн тослогжилтой байхыг хэвийн хэмээн үздэг
- Хэрэв салфетканы олон хэсэг тослог уусан бол та өөрийгөө тослог арьстай хэмээн үзэж болно.