Энийг түрхээд хоно. Өглөө таны унжсан зовхи, нүдний доорх хүрээ арилсан байх болно!

Би нүдний доорх хүрээнээсээ болж өөртөө итгэх итгэлээ үгүй хийж, олон төрлийн тос арчилгаанд хамаг мөнгөө үрдэг цөөнгүй хүмүүсийг танина. Зарим хүн үүнийг сүртэй асуудал биш гэж болох ч, нүдний доорх хүрээ нь таныг эрч хүчгүй, гундуу, овортой харагдуулах сөрөг талтай байдаг.

Тиймээс үүнээс нэн даруй л салах хэрэгтэй. Харин салахын тулд та тийм ч их зүйл шаардагдахгүй. Ердөө л бидний танилцуулах аргаар маск бэлтгэж хэрэглэхэд хангалттай юм. Ингээд хамтдаа маскны орц болоод хэрхэн хэрэглэх заавартай танилцъя.

Орц:

  • Зөгийн бал – 1 халбага
  • Үрсэн өргөст хэмх – 1 халбага
  • Үрсэн төмс – 1 халбага

Бэлтгэх арга:

Бүх орцоо хольж, зуурмаг бэлтгэнэ. Нүүрээ угааж цэвэрлэсний дараа үүнийгээ нүднийхээ дор хэсэгт түрхэж, 20 минут байлгаарай. Дараа нь хүйтэн усаар угааж, чийгшүүлэгч түрхэх ёстой.

Та үүнийг орой бүр хэрэглэж хэвшснээр, нүдний тань доорх хүрээ богино хугацаанд арилж, таны гоо үзэсгэлэнг улам бүр тодотгох болно.

Мөн та өдөрт 2 литр ус зайлшгүй ууж байгаарай. Энэ нь таны арьсыг чийгшил сайтай, ямар нэгэн үрчлээс, хүрээгүй байхад тусална.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!