Хүүхэд төрүүлэхээсээ өмнө эмэгтэй хүн бүрийн мэддэг байх ёстой 8 зүйл

Хүүхэд төрүүлнэ гэдэг мэдээж бүсгүй хүний мэдэрч болох хамгийн гайхалтай мэдрэмжүүдийн нэг. Гэвч энэ нь нөгөөтэйгүүр маш хариуцлагатай зүйл юм. Та үүнийг нэг л удаа мэдрээд өнгөрөхгүй, бүхий л насаараа мэдрэх хэрэгтэй болдог. Иймд та энэ мэдээллийг заавал мэдэх хэрэгтэй.

1. Жирэмслэлтийн үеийн арчилгаа

Жирэмсэн болсон цаг мөчөөс л эхлэн, та хэвлийдээ байгаа тэр нандин үрийнхээ төлөө эрүүл мэнддээ илүү их анхаарах ёстой болдог. Учир нь та эрүүл байж гэмээнэ, хүүхэд тань энх тунх бойжиж, эрүүл төрөх боломжтой. Энэ нь таниас маш их тэсвэр тэвчээрийг шаарддаг.

2. Нөхрийнхөө болон өөрийнхөө гэр бүлийг судал. Хүүхдэд нөлөөлөхүйц удамшлын өвчин байгаа эсэхийг мэдээрэй

Жирэмсэн болохоос өмнө учирч болох эрсдлийг мэддэг байвал та төрөх хүүхдэдээ илүү их нөлөөлж чадна. Ямарваа эмгэгийг бага дээр нь эмчлэх, түүнээс урьдчилан сэргийлж чадах юм.

3. Жирэмслэхээс өмнө болон дараа зайлсхийх ёстой хоол хүнсийг мэдэх

Та жирэмсэн болохоос өмнө болон дараа амин дэмээр баялаг, тэжээллэг хоол хүнсийг өдөр тутамдаа идэж байх хэрэгтэй. Мөн аль болох түргэн хоолноос татгалзах нь чухал гэдгийг санаарай. Үргэлж үйлчлүүлдэг эмэгтэйчүүдийн эмчтэй байхад гэмгүй.

  • Үүнд кальциар баялаг, пробиотик ихтэй, амин дэм бүхий хүнсний бүтээгдэхүүн
  • Уураг болон төмрөөр баялаг хүнс
  • Витамин А амин дэм
  • Омега 3
  • Витамин Д амин дэм
  • Витамин С
  • Витамин В зэргүүд нь таны хүүхдийг эрүүл бойжиход нь тусална.

Харин дараах зүйлсээс татгалзах хэрэгтэй. Үүнд:

  • Түүхий болон хагас боловсруулсан өндөг, загас, мах, элэг
  • Хэт их витамин А амин дэм хэрэглэх

4. Йогагаар хичээллээрэй!

Энэ нь жирэмсний үеийн хүндрэл, болон учирч болох олон эрсдээс таныг болон хүүхдийг тань хамгаална. Мөн төрөхийн өвдөлт болон хүндрэлийг багасгадаг.

5. Унтах байрлал 

Жирэмсэн болсон мөчөөс эхлэн та доошоо харж хэвтэхгүй байхыг хичээгээрэй. Харин хүүхэд томроод эхэлбэл дээшээ харах нь тохиромжгүй. Иймд хоёр хажуугаараа ээлжлэн хэвтэх нь л хамгийн зөв байрлал юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!