Гэрийн нөхцөлд амархаан хийж болох нүдний пример: Өөр хаана ч зарагддагаас хавьгүй чанартай шүү!

Нүдний пример нь теньний тогтоцыг сайжруулахаас гадна, натурал өнгөөр нь гаргах, зовхи хөлөрч, тень давхрааны гүнд шигдэх зэрэг олон эрсдлээс хамгаалдаг. Ингээд гэрийн нөхцөлд хэрхэн пример хийх аргыг зааж өгье!

1. Үүний тулд танд:

  • Эрдэнэшишийн цардуул – 2 цайны халбага
  • Тунамал шавар – 1 цайны халбага
  • Алое гель – 1 1/2 цайны халбага

Ингээд орцуудаа хооронд нь сайтар хольж, жижигхэн тагтай саванд хийгээрэй.

Үүнийгээ тагтай саванд хийгээд хаттал нь хүлээх хэрэгтэй. Харанхуй сэрүүн газарт хэсэг байлгаарай.

Ингээд примерээ будалт хийхээс өмнө зовхиндоо түрхээд 20-30 секунт хүлээсний дараа будалтаа хийж болно.

2. Кремтэй пример хийх арга: Үүний тулд танд

  • Крем
  • Хүүхдийн талк
  • Нүүрний чийгшүүлэгч тос

Эхлээд кремээ тавганд хийж, дээр нь нүүрний чийгшүүлэгч тосноос дусаана. Эдгээрийг хооронд нь хольж, хамгийн сүүлд багахан хүүхдийн нунтаг пудр хийгээд хооронд нь сайн холиорой.

Ингээд үүнийгээд тагтай саванд хийж, сайтар нягтаршуулаад  хатаана.

Примерээ хатсаных нь дараа будалт хийхийн өмнө нүд зовхиндоо түрхэж бүрэн хатсаных нь дараа тень тавиарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!