7 ширхэг хушга идээд, 4 цаг хүлээ. Таны биед итгэмээргүй өөрчлөлт гарна!
Хушга нь тархины үйл ажиллагааг дэмжиж, дотоод эрхтнүүдийн эрүүл аюулгүй байдлыг хариуцдаг гэдгийг та хэзээ нэгтээ сонсож байсан байх. Гэхдээ үүнд төдийлөн ач холбогдол өгөлгүй өнгөрсөн үү? Тийм бол энэ удаад бидний бэлтгэсэн мэдээг анхааралтай уншиж, хушгыг өдөр тутамдаа идэж байгаарай. Хэд хэдийг авч тавьчихаад, өдөрт 7 ширхгийг идээд байх тийм ч хэцүү биш шүү дээ. Бид өвдөж зовсныхоо дараа тэр байтугай эм тариа авч, хүсэхгүй байсан ч уухаас өөр сонголтгүй болдог. Тиймээс эргэлзэх зүйлгүй гарч хушга аваарай.
Хушганы найрлага:
- Омега 3 болон 6
- Манган
- Зэс
- Цайр
- Фосфор
- Магни
- Витамин В 6 зэрэг агуулагдана.
Хушга идэх нь зүрх судасны өвчлөлд өртөх магадлалыг 30 хувиар бууруулна. Үүнээс гадна цусны эргэлтийг сайжруулж, холестролын түвшинг бууруулдаг байна. Үүнийг нэгэн судалгаагаар тогтоосон бөгөөд эгэл жирийн хүмүүст 7 ширхэг хушга идүүлж, биед нь хэзээ өөрчлөлт гарч байгааг шалгахад, 4 цагийн дараа цусны урсгал нэмэгдэж, зүрхний үйл ажиллагаа сайжирч байгааг нь анзаарагдсан аж.
Мөн хушга идсэнээр тархи илүү сайн ажиллаж, эрч хүчийг нэмэгдүүлдэг байна. Хэрэв та нойрмоглож, ажлын эрч хүчгүй болсон бол хэдхэн ширхэг хушга идэхэд хангалттай гэсэн үг юм. Танд амжилт хүсье. Энэ мэдээг ч бас зүгээр өнгөрүүлгүй, заавал хэрэглэж үзээрэй.