Салсны дараах амьдрал: Дахин аз жаргалтай болох 5 зөвлөмж

Эхнэр нөхөр болон хосууд бие биедээ хэр хүчтэй хайртайгаас үл хамааран заримдаа гэрлэлт нь сүйрэх тохиолдол байдаг. Үүнд олон шалтгаан бий. Гэхдээ аль ч тохиолдолд нэг нэгэндээ сайн сайхныг хүсээд тайван орхих хэрэгтэй. Эс бөгөөс хамгийн ихээр үзэн яддаг хүн чинь болж мэднэ. Сэтгэл судлаачдын хэлснээр, салалт хүнийг 100 хувь сэтгэлийн хямралд өртүүлдэг, ялангуяа олон жил хосууд байсан хүмүүсийн хувьд энэ нь бүр ч хүнд байдаг гэсэн юм.

Олон жил хамтдаа байж, хамт хооллож, хамт инээлдэж, хамт унтаж байсан хүмүүсийн хувьд хос нь түүний амьдралынх нь нэг хэсэг болсон байдаг. Тиймээс энэ бүгд өөрчлөгдөхөд туйлын хэцүү санагддаг.
Нөгөө талаас салалтын дараа шинэ нөхцөл байдал үүсч, олон эмэгтэйчүүд эсвэл залуус гарч ирэх ч ганцаараа удаан хугацаагаар явах нь бий.

Энэ нь өмнөх хүндээ дассаных л юм. Сэтгэл дэх шархнаасаа болоод өөртөө итгэлгүй болох, сэтгэлээ бүрэн нээж чадахгүйгээс өөрийг нь гэж ирсэн хүмүүсийг гомдоож явуулах нь цөөнгүй. Иймд халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, халамжилж, чөлөөтэй ярилцаж, чин сэтгэлээ нээж байгаарай.

Мэдээж амьдралаа хуваалцахыг хүссэн хүнтэйгээ ингэж харьцах хэрэгтэй бөгөөд тэр хүн танд хайртай бол ойлгох л ёстой. Ядаж л юу ч хийхгүй байж байгаад алдсанаас л дээр. Хожим харамсахгүй шүү дээ. Яагаад гэвэл та чадах бүхнээ хийсэн.

Энэ хорвоо дээр хүн хайрлаж, хайрлуулах гэж л ирдэг учир хэн нэгнээс саллаа гээд өөрийгөө зүхэх бус харин ч алдаанаасаа суралцан шинэ хайраа байгаа бүхнээрээ хайрлаарай. Таныг гэх хүн гарч ирж л таараа. Олсон бол битгий алд. Зүрх сэтгэлээ өмнөх хүнээсээ бүрэн чөлөөлж шинэ хайраа угтан ав. Хамгийн гол нь ухаантайхан шиг бай.

1. Хэвшмэл ойлголтоосоо сал

Өмнөх хүнтэйгээ харьцуулж тэрэн шиг харагддаггүй, түүн шиг зан авир, ажил мэргэжилгүй гэж бодох хэрэггүй. Магадгүй та хэтэрхий жижиг тойрог дотор орчихоод түүнээсээ гарч сэтгэж чадахгүй байж болох юм. Өмнөх найз залуугаас чинь царай муутай байж болох ч түүнээс илүү таныг хайрлаж болох, өмнөхөөс чинь муу мэргэжилтэй ч амьдралаа илүү аваад явж болох шүү дээ.

2. Насны зөрүүг том асуудал гэж битгий хар

Ганцхан энэ асуудлыг л авч үзэхийн оронд бусад асуудлыг бодож үз. Магадгүй энэ хүнд та илүү үнэ цэнэтэй, тэр ч бас танд алдмааргүй хүн бол яагаад болохгүй гэж.

3. Дахин, дахин оролдохоос битгий ай

Олон хүнтэй болзож, тэр бүрт болзоо тань бүтэлгүйтэж байсан ч эрж хайхаа зогсоох хэрэггүй. Заримдаа шинэ газраар явж, ордог дэлгүүрээ өөрчил. Хувцасныхаа хэв маягийг өөрчилсөн ч болох. Танд зүгээр л тэвчээртэй байдал хэрэгтэй.

4. Хоёр дахь боломжоос битгий татгалз

Хүн бүр анхны болзоонд өөрийгөө харуулж чаддаггүй. Тэдний ихэнхэд нь өөрийнхөө сайн талыг харуулахад цаг хугацаа хэрэгтэй байдаг. Мэдээж хэрэг энэ боломжийг хүн бүрт өгч болохгүй, зөвхөн сонирхсон, сонгосон, зохистой хүмүүстээ л өг. Тэгвэл таны энэ үнэ цэнэ тэдэнд сэтгэгдэл төрүүлэх болно

5. Оройтож гэрлэх гэж байгаа бол дунд сургууль, их сургуулийн гэх мэт сайхан дурсамжтай үеийнхээ гэнэн хайруудаас сонголтоо хийх гээд үзээрэй.

Магадгүй тэд одоог хүртэл ганцаараа хэн нэгнийг, тэр дундаа таныг хүлээдэг байж болох юм. Учир нь, хүүхэд насны аз жаргалтай дурсамжин дахь хайр ихэвчлэн орой гэрлэж буй хүмүүсийг аз жаргалтай болгодог.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!