Мэргэжлийн үсчин зөвлөж байна: Үсээ хэрхэн гэмтээхгүйгээр цайруулж, хүссэн өнгөндөө оруулах вэ?
Үсийг цайруулахын тулд хүчтэй будгаар будаж, нэг ёсондоо үсийг маш их гэмтээж байж, таны хүссэн өнгөнд оруулдаг. Харин би танд мэргэжлийн үсчний зөвлөсөн, үсийг гэмтээхгүйгээр цайруулах аргыг танилцуулж байна.
1. Хэрвээ үсийг байгаа өнгөнөөс нь цайвар болгохыг хүсвэл, та нэг зүйлийг мэдэж байх хэрэгтэй. Яаж ч будсан, үс ямар нэгэн байдлаар гэмтэх болно. Гэхдээ их гэмтэх үү, бага гэмтэх үү гэдэг нь үсчний ур чадвар, тухайн газраас шалтгаална.
2. Үсээ цайруулж угаасны дараа, аль болох өөрөөр нь хатаах хэрэгтэй. Учир нь энэ нь цаг их авах ч, таны үсийг бага гэмтээх болно.
3. Ямар ч сайн цайруулагч байлаа гээд, энэ нь таны үсийг гэмтээхгүй гэсэн үг биш. Иймд иймэрхүү дэмий цуурхал, ярианд итгэх хэрэггүй. Харин ямар ч цайруулагчийг ном журмых нь дагуу хийвэл, үс илүү бага гэмтдэг.
4. Үснийхээ зөв өнгийг гаргахын тулд заавал, мэргэжлийн хүнд хандаарай. Хэрэв та өөрөө эсвэл ур чадваргүй нэгнээр үсээ будуулаад хүссэн үр дүндээ хүрэхгүй бол, дахиад л үсээ будуулах болно.
5. Үсээ будуулахын өмнөх 7 хоног та шөнө бүр үсэндээ гүн тэжээл өгөх маск түрхэж эхлээрэй. Ингэснээр таны үсэнд будаг сайн тогтож, гэмтэх нь ч харьцангуй бага байдаг.
6. Будуулснаар нэг сарын турш үсээ өдөр бүр арчлаарай. Мөн үсээ заавал будагтай үсний шампуниар угаавал үсний будагний тогтоцыг удаашруулах болно.
7. Ялангуяа үсэнд арган, кокос, оливийн тосууд нь онцгой тустай байдаг. Энэ нь үсийг хугаралаас хамгаалж, илүү бат бөх болгож, уганд нь хүртэл чийгшүүлдэг.
8. Цайруулалт хийхээс өмнө үсээ угаах хэрэггүй. Үс тослогтсон байхад, цайруулах бодисонд хордохоос тодорхой хэмжээнд хамгаалж өгдөг.