Ханиадыг нам дарах битүү шөлийг хэрхэн хийх вэ? Ханиаданд үүнээс сайн зүйл гэж үгүй!

Намар, өвлийн улиралд тулгарах хамгийн том асуудал бол ханиад томуу билээ. Ханиадыг хүчтэй эм бус гэрийн амтат шөлөөр ч эмчилж болно гэдэг тул та бүхэндээ амин дэмээр баялаг шөлний жорыг хүргэхээр бэлтгэлээ. Илчлэг тэжээл сайтайн дээр амт чанарын хувьд юутай ч зүйрлэшгүй сайхан юм. Амралтын өдрүүдээр гэрийнхэндээ хийж өгч, алжаал ядаргааг нь тайлаарай.

  • 200-250 грамм орчим мах. Хонь, үхэр аль нь ч болно. Хэмжээг өөрсдөө тааруулаад хийж болно.
  • Лууван- нэг ширхэг
  • Төмс- нэг ширхэг
  • Сонгино- нэг ширхэг
  • Сармис- гурван хумс
  • Өндөг- гурван ширхэг
  • Ногоон сонгино- бага зэрэг
  • Давс- амталгаагаар
  • Хүссэн бүх ногоо болон амтлагчуудаа хийж болно.
  • Ус- 100 орчим грамм (харж байгаад тааруулна)
  • Гурил- 1-1.5 аяга

ХИЙХ АРГА:

1. Махаа хэрчиж, гурван аягандаа тэнцүү хуваан хийнэ.

2. Төмс, луувангаа үрэгчээр үрж, мөн гурав хувааж хийнэ.

3. Сонгино, сармисаа жижиг жижиг хэрчин, мөн гурав хувааж аягандаа хийнэ.

4. Бусад хүссэн ногоогоо мөн жижиг хэрчин хийнэ.

5. Ингээд давсаа хийж мах ногоотойгоо холино.

6. Усаа тааруулж хийнэ. Хэтэрхий дүүргэж болохгүй.

7. Үүн дээрээ өндгөө нэмнэ.

8. Гурилаа зуурч аягаа бүтээхүйц хэмжээтэй элдэнэ. Гурил нь бага зэрэг зузаан байсан ч болно.

9. Ингээд аягатай шанзан дээрээ гурилаа бүтээж, амсруудыг нь сайтар аягандаа наалдуулж өгнө.

10. Ингээд жигнүүр дээрээ тавиад 25-30 минут жигнэнэ.

11. Гаргаад идэхдээ гурилан дээрээ бага зэрэг цөцгий, эсвэл майонез түрхээд идвэл илүү амттай байх болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!