2019 онд аялаж, амрахад хамгийн тохиромжтой Монгол улсын иргэд визгүй зорчих 10 улс

Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашлах цаг удахгүй ирнэ. Тэр ч үүднээс бид та бүхэндээ гайхалтай түүх соёл, үзэсгэлэнт байгаль, үзэж харах зүйлс дуусашгуй арвинтай хэрнээ хямд төсөр зардлаар, визгүй аялж болох 6 орныг танилцуулж байна. Дашрамд дуулгахад, та эдгээр газрууд руу хамгийн хямд тийзээр, басхүү хэмнэлттэй аяллыг хийж чадах юм. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. Монгол иргэд 2019 оны нэгдүгээр сарын байдлаар 23 улсад бүх төрлийн, 32 улсад дипломат болон албан паспорттой визгүй зорчих юм.

1. Япон

Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын иргэдэд 3 хүртэлх жилийн хугацаатай /нэг удаа 15 хүртэлх хоног/ “Богино хугацааны олон удаагийн виз” олгох шийдвэр гаргасан. 2015.08.10-аас эхлэн мөрдөж эхлэсэн. Олон зуун жилийн арвин түүхтэй Япон улсыг энэ жагсаалтанд орсон явдалд гайхаад байх хэрэггүй биз ээ.

Гарч буй гэмт хэрэг болон амиа хорлолтын тоогоор дэлхийд хамгийн сүүлд бичигддэг төдийгүй техник технологийн хөгжлөөрөө тэргүүлэгч байр суурьтай байдаг билээ. Япон улсын өв соёл, ёс заншил, үүх түүхийг харуулсан дурсгалт газрууд олон байх бөгөөд жилд олон сая жуулчид Их наран улсыг зорьдог байна.

2. Швейцарь

Монгол Улсын энгийн паспорттай иргэдэд 3-5 жилийн хугацаатай олон удаа зорчих виз олгоно. 2018.06.16-аас эхлэн мөрдөж эхлэсэн. Дэлхийн диваажин гэгддэг Швейцарь улс нь нийт 26 мужаас бүрддэг бөгөөд муж бүр нь өөр өөрийн гэсэн захиргаа, хууль дүрэмтэй байдаг байна.

Хэдийгээр хэрэг зөрчил барагтай бол гардаггүй ч гэсэн, засгийн газраас нь хүн амины хэрэг, гэмт халдлага болохоос үргэлж урьдчилан сэргийлж, ард иргэдийнхээ аюулгүй амьдрах нөхцөл бололцоог хангаж өгдөг байна. Түүнээс гадна Швейцарь улс нь банкны үйлчилгээ, тээвэр, аялал жуулчлал, амтат шоколад, сайн чанарын бугуйн цагны үйлдвэрлэл зэргээрээ дэлхийд алдартай билээ. Тиймээс ч жуулчдын очихыг хүсдэг тэргүүн сонголтуудын нэг байсаар байгаа юм.

3. Хонконг

Бүх төрлийн паспорт 14 хүртэлх хоног визгүй зорчих хугацаатай. БНХАУ-ын харьяа, тусгай захиргааны бүс хэмээгддэг Хонконгд өдгөө 7 сая гаруй иргэд амьдарч байна. Сүүлийн үед үйлдвэрлэл, худалдаа ихээр хөгжиж, бизнес эрхлэгчид ч мөн тус орныг голчлон сонгох хандлагатай болсоор байна. Мөн ажилчдын сарын дундаж цалин нь 1,780 доллар байдаг төдийгүй ажлын байрны олдоц арвинтай байдгаараа онцлогтой.

4. Герман

90 хүртэлх хоног цахим дипломат паспортоор визгүй зорчино. Германы нийслэл болох Берлин хот нь Европ тивийн 4 дэх хүчирхэг эдийн засагтай хот юм. Мөн урлаг соёлын томоохон хот гэдгээрээ Лондон, Парис, Нью-Йорк, Веньтэй өрсөлддөг. Тиймээс жил бүр тус улсыг зорин ирэх жуулчдын тоо нэмэгдсээр байгаа төдийгүй цагаачдын тоо ч мөн ихэссээр байгаа гэнэ.

5. Энэтхэг

Дипломат паспорт болон албан паспортоор 90 хүртэлх хоног визгүй зорчино. Тус улсын нэрийн хуудас болсон “Дэлхийн долоон гайхамшиг”-ийн нэг Таж Махалыг үзэх нь хүн бүрийн хүсэл гэхэд хилсдэхгүй. Харин та хамгийн хямд төсөр зардлаар хүслээ биелүүлэх боломжтой. Байр сууц болон нийтийн тээврийн зардал зэрэг нь 10 доллар л байдаг төдийгүй оршин суугчид нь найрсаг, тусархаг, зан ааш сайтай байдаг нь давуу тал юм.

6. Хятад

Бүх төрлийн паспортоор 30 хүртэлх хоног визгүй зорчино. БНХАУ-ын нийслэл Бээжин хот нь хэзээнээс л дэлхий нийтийн анхаарлын төвд байсаар ирсэн, мэдээ мэдээлэл, үйл явдлын халуун цэг билээ. Хятадын бүхий л том корпорациуд, дэлхийд алдартай брэндүүд Бээжинд төв, салбартай гэдгийг уншигч та бүхэн мэдэж байгаа биз ээ.

21 сая гаруй хүн амтай энэ том хотод “Хориотой хот”, Тянь Аньмэний төв талбай, Хааны өвлийн ордны музей, Тянь Тань тэнгэрийн тахилгын сүм зэрэг жуулчдыг татах, үзүүштэй олон дурсгалт газар бий. Аялал жуулчлал хийхэд хамгийн тохиромжтой цаг нь 4-р сараас 11-р сар гэж үздэг байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!