Ходоодны шархыг анагаахад туслах зөвлөмж

Манай улс ходоодны хорт хавдар бүртгэгдсэн тоогоор дэлхийд дээгүүр бичигддэг. Энэ нь бидний буруу хооллолт, эрүүл мэнддээ төдийлөн анхаардаггүй, таарсан бүхнээ хэмжээ хягааргүй иддэг зэрэгтэй холбоотой юм.

Хэн нэгэн хүний ходоод өвдөж шархлаатай болсон байвал тэд зүгээр л эм уугаад, өвчнийг нь намдаагаад өнгөрдөг. Мэдээж энэ нь бүрэн гүйцэт эмчилгээ болж чадалгүй, ахин дахин өвдөхөд хүргэж, цаашдаа улам бүр хүндрүүлнэ. Тэгвэл бид өнөөдөр та бүхэндээ Япончуудын ходоодны шарх анагаахдаа хэрэглэдэг аргыг танилцуулж байгаа юм.

Энэ нь тун ч энгийн аж. Ердөө л өглөө бүр өлөн дээрээ ус ууж байхад хангалттай. Та өглөө сэрсэн даруйдаа шүдээ ч угаахаас өмнө 160 мл ус уугаарай. Үүний дараа шүдээ угааж болно. Харин шүдээ угаагаад, 45 минут ямар нэгэн зүйл идэж болохгүй юм. Ингээд товлосон хугацаа өнгөрсний дараа та өөрийн хүссэнээр өдрөө үргэлжлүүлэх боломжтой.

Тус арга нь танд тулгараад буй ходоод гэдэс, хоол боловсруулах системийн асуудлыг шийдэх юм. Та энэхүү аргын тусламжтайгаар доорх асуудлуудыг шийдэж чадна.

  • Өтгөн хаталт – 10 хоногт
  • Ходоодны шарх – 10 хоногт
  • Чихрийн шижин – 30 хоногт

Энэ нь зөвхөн таны хоол боловсруулах систем, ходоодыг эмчлээд зогсохгүй бүхий л дотоод эрхтэнд нөлөөлнө. Тиймээс эргэлзэх зүйлгүй өглөө бүр ус ууж хэвшээрэй. Царай зүс тань шингэрч, жин буурч, гэдэс цэвэрлэгдэж маш олон эерэг өөрчлөлт бий болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!