Хамгийн амттай “солянка” шөл хийж сураарай. Та идэж дуусаад хуруугаа долоож, ахиж идэх хүсэлдээ автана гэж мөрийцье!

Амралтын өдөр болохоор л яагаад ч юм гэрийнхэндээ хамгийн амттай хоолыг хийж өгмөөр санагддаг. Харин миний хийж чадах хамгийн амттай хоол бол “солянка” шөл. Манай гэрийнхэн хормын дотор идэж дуусаад, ахиад нэмүүлье гээд ам амаа авалцаад орилж өгнө шүү дээ. Хийсэн хоолыг минь хүмүүс амтархан идэхийг харах л хамгийн сайхан байдаг. Тиймээс та бүхэндээ өөрийн хийдэг амтат хоолны жорыг хуваалцаж байгаа юм.

Орц:

  • Үхрийн мах – 500 гр
  • Лаврын навч
  • Сонгино – 1 ширхэг
  • Хар перец, давс – амталгаагаар
  • Оливын тос
  • Өргөст хэмх
  • Зайдас, хиам – 300 гр
  •  Улаан лоолийн соус – 5 халбага
  • Олив
  • Нимбэг
  • Яншуй

Хийх арга:

Бидний бэлтгэх шөл өтгөн бас амттай байх ёстой. Тиймээс эхлээд махаа хэдэн том хэсэгт хувааж, усанд хийж чанана. Сайхан шөл гаргахын тулд яс хийгээд ч чанаж болно. Ингээд шөлнөөсөө мах болон ясаа аваарай.

Мах болон хиамаа жижиглэж хэрчээд, хэрчсэн сонгино, өргөст хэмхний хамт оливын тосонд хуурна. Бага зэрэг хуураад, дээр нь улаан лоолийн соусаа нэмэх хэрэгтэй. Ахин 3 минут хуурна. Одоо махаа шөлөндөө хийгээрэй.

Шөлөө буцалгаж, дээр нь хар перец, давс, олив, лаврын навч зэргээ хийх хэрэгтэй. Ингээд та хоолныхоо амтыг болсон гэж үзвэл гаргаж болно. Хоолоо аягалсны дараа тус бүрт нь яншуй, нимгэн хэрчсэн нимбэг болон сүүн крем хийж өгөөрэй. Энэ нь хоолыг улам бүр амттай, салахын аргагүй болгоно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!